ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: 2019 оны  НӨАТ-ын 8 сарын тайланг 09 сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авна. Татвар төлөгч та хуулийн хугацаанд тайлангаа тушаана уу. / хуулийн хугацаандаа тайлангаа ирүүлээгүй иргэн хуулийн этгээдэд зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээд 1500 нэгж иргэн 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хариуцлага хүлээлгэнэ. 1 нэгж = 1000 төгрөг

ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР
ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

Монголын татварын алба иргэдийн цаг, завыг хэмнэх үүднээс аж ахуйн нэгж байгууллагын татварын тайланг цахим хэлбэрээр авах боломжийг бий болгосон билээ. Тиймээс цахим хэлбэрээр тайлангаа хэрхэн гаргаж өгөх зөвлөмжийг татвар төлөгчиддөө зориулан хүргэж байна. Ингэхийн тулд та тусгай цахим хуудсанд хандах шаардлагатай бөгөөд дэлгэрэнгүй зааврыг доороос харна уу.

Та “Цахим тайлангийн систем” /e-tax.mta.mn/-д хандаж, дараахь горимын дагуу ажиллана.

• Та цахим тайланг өгөхдөө харъяалагдах татварын албанаас системд нэвтрэх код авна.
“Цахим тайлангийн систем”-д нэвтрэх
• Систем-д нэвтрэн ороход 3 цонх гарч ирнэ. Эхний 2 цонхонд хуулийн этгээдийн регистрийн дугаарыг хийж 3 дахь цонхонд татварын албанаас авсан нууц үгээ оруулан нэвтэрнэ.
Татварын тайлангийн төрлийг сонгох
“Татварын тайлан” цэснээс тайлагнах татварын төрлийг сонгоно.
• Татварын тайланг шивж оруулах ба хадгалах- Сонгосон татварын тайланг үзүүлэлтийн дагуу шивж оруулах ба хадгална.
Татварын тайланг илгээх
• Шивсэн тайланг сайтар нягтлан, төгрөгөөр илэрхийлсэн эсэхийг шалган илгээнэ. Илгээхээс өмнө алдаатай оруулсан тайланг засварлаж болно.
ИЛГЭЭСЭН ТАЙЛАНГАА ХАРАХ
• “Тайлан харах” цэсээр орж илгээсэн татварын тайлан, мэдээ болон НӨАТ-ын падааныг тайлант хугацаагаар нь, маягтын үзүүлэлтээр нь харна.
Татварын тайланг залруулах
• ХҮСЭЛТ ЗЭСРҮҮ ОРЖ ТАЙЛАН ЗАСВАРЛАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭНЭ
Та “Цахим тайлангийн систем”-д хандан тайлан гаргах заавар, зөвлөмжтэй сайтар танилцаж тайланг маягтын дагуу үнэн зөв, алдаагүй шивж татварын албанд илгээж, ирүүлэхээс гадна өөрийн татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн мэдээллийг авч, и-мэйл хаяг бүртгүүлэх, нэвтрэх үгээ солих боломжтой. Таны татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн тооцоо татварын албаны мэдээлэлтэй зөрж байвал татварын албанд мэдэгдэнэ.
Та цахим тайланг тухайн тайлан гаргах хуулиар тогтоосон өдрийн 24:00 цаг хүртэлх хугацаанд багтаж цахим хэлбэрээр татварын албанд илгээх бөгөөд хугацаа хожимдуулсан тайланг харъяалах татварын албанд цахим хэлбэрээр хүсэлт гарган хүргүүлнэ .
Цахим тайлангийн систем нь жилийн эцсийн тайлангийн хувьд дараа оны эхний өдрөөс тайлан ирүүлэх хугацааны сүүлийн өдрийг хүртэл, бусад хугацааны тайлангийн хувьд тайлан ирүүлэх хугацааны сарын эхний өдрөөс тайлан ирүүлэх хугацааны сүүлийн өдрийг дуусталх хугацаанд нээлттэй байна.
Бусад хугацаанд цахим тайлангийн систем хаалттай байдгийг анхаарна уу.
• Та тайлангийн үзүүлэлтийг алдаатай буюу буруу шивсэн тохиолдолд тайланг залруулах боломжтой. Тухайн тайланг гаргах хуулийн хугацаа дуусахаас өмнө тайланг засварлах бол татвар төлөгч өөрөө тайланг залруулж дахин илгээх боломжтой.
• Та цахим тайлангаа илгээсний дараагийн өдрөөс өөрийн татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн мэдээллийг харах боломжтой болно.
• Хэрэв Та нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа цахим хэлбэрээр ирүүлбэл борлуулалт, худалдан авалтын НӨАТ-ын падаан бүрийг “Цахим тайлангийн систем”-д шивж оруулсан байна.
• Тайланг тоон гарын үсэг хэрэглэж илгээсэн тохиолдолд цаасаар дахин ирүүлэх(баталгаажуулах) шаардлагагүй юм.

22310359_328025247668052_3704922629944610459_n