2018 оны 12 сарын 31-ны байдлаар өссөн дүнгээр төвлөрсөн төсвийн орлогод 1.422.000.0 мянган төгрөг оруулах төлөвлөгөөтэйгээс 2.835.768.9 мянган төгрөгийн орлого төвлөрүүлж биелэлт 199.4 хувьтай, орон нутгийн төсвийн орлогод 20.967.759.7 мянган төгрөг оруулах төлөвлөгөөтэйгээс 23.715.224.8 мянган төгрөгийн орлогыг төвлөрүүлж 113.1 хувьтай байна. Нийт 22.289.759.7 мянган төгрөг төвлөрүүлэхээс 26.550.993.6 мянган төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөө 118.6 хувиар биелсэн байна. Булган аймаг улс орон нутгийн төсвийн орлогод өссөн дүнгээр төлөвлөгөөгөө 18.6 хувиар давуулан биелүүлсэн байна.