ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: 2019 оны 02 сарын НӨАТ-ын тайланг  2019 оны 3 сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна. тайлангаа хуулийн хугацаанд нь тушаана уу./хуулийн хугацаа хоцроовол зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна. /1 нэгж=1000 төгрөг/

Уг тушаалаар НӨАТУС-ын сугалааны тохирлоор олгох хонжворын хэмжээ дараахь байдлаар тогтоосон байна.
Тодруулбал,сүүлийн орон нь:
3 орон таарвал 30,0 төгрөг
4 орон таарвал 100,0 төгрөг
5 орон таарвал 1,0 сая төгрөг
6 орон таарвал 5,0 сая төгрөг
7 орон таарвал 10,0 сая төгрөг
8 орон таарвал Супер шагнал 50,0 сая төгрөг хожиж азтан болох юм.

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд Сангийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 тоот тушаалаар шинэчлэгдсэн хувь хэмжээ мөрдөгдөж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтууд хамрагдлаа.

Нийт 23,905,820 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 08696606 дугаар сонгогдов. Уг тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 21,356

100 мянган төгрөгийн азтан 2,202

Нэг сая төгрөгийн азтан 185

5 сая төгрөгийн азтан 27

10 сая төгрөгийн 1 азтан тус тус тодорлоо.

Супер шагналын тохиролд 27575743 дугаар тодорсон боловч азтан тодорсонгүй.

Булган аймгаас уг тохирлоор нийт 71 азтан шалгарсан бөгөөд 1000000 төгрөгийн 3 азтан материалаа ирүүлээд байна.

 

One Response so far.

  1. mylar says:

    Oh my goodness! an incredible article dude. Thanks Nevertheless I’m experiencing concern with ur rss . Don’t know why Unable to subscribe to it. Is there anybody getting an identical rss drawback? Anybody who knows kindly respond. Thnkx mylar http://site022.vzshop.info

Сэтгэгдэл бичих


  • Цахим тайлан

  • Mobile МТА

  • Зөвөлгөө

  • Холбоо барих

    БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС
    Хаяг: Булган аймаг, Булган сум. Жаргалант баг
    Вэб сайт: http://www.bulgan.mta.mn
    Email: bulgan@mta.mn
    Утас: 70342040, 70342838, 70342693,
    703452195, 70342195, 70342516