ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: НӨАТ-ын 5 сарын тайланг 06 сарын 10-ны дотор тайлагнаж, татварын тооцоогоо хийнэ үү.

Хуулийн этгээдийг татвар төлөгчөөр бүртгэх

3.1    Шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харъяалагдах татварын албанд ТБ-01, ТБ-02 маягтыг бөглөж татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Тухайн татварын алба уг татвар төлөгчид хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг олгож, татварын албанд бүртгэсэн тухай тодорхойлолтыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлнэ.
3.2    Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын хооронд байгуулсан мэдээлэл солилцох журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай хуулийн этгээдийн талаарх мэдээллийг Татварын ерөнхий газар бүртгэх байгууллагаас цахим хэлбэрээр хүлээн авч, энэхүү журмын 7 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу татварын албаны харьяаллыг тогтоон, харъяалах татварын албадын бүртгэлийн баазад цахим хэлбэрээр оруулна.
3.3    Татвар төлөгчийн бүртгэлийн баазад шинээр орсон этгээдийн бүртгэлийн мэдээлэл нь “хүлээгдэж  байгаа” гэсэн бүртгэлтэй байх ба Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу татварын албанд ирж бүртгүүлсэн өдрөөс эхлэн “байнгын” гэсэн бүртгэлд шилжин бүртгэгдэнэ.
3.4    Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй татвар төлөгчдөд хуулиар хүлээсэн бүртгүүлэх үүргийн талаар татварын улсын байцаагч утсаар болон цахим захидлаар мэдэгдэнэ.
3.5    Өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээдийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэх, нэмэлт өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах харилцааг Монгол улсын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 21, 22 дугаар зүйлд заасан журмын дагуу зохицуулна.
3.6    “Татвар төлөгчийн гэрчилгээ” авсан өдрөөс эхлэн аж ахуйн нэгж нь хувь хүний  орлогын албан татвар суутган төлөгч болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчөөр, байгууллага нь суутган төлөгчөөр тус тус  бүртгэгдэнэ. Бусад татварын хувьд тухайн төрлийн татварын хуулиар татвар төлөгч болсон өдрөөс эхлэн татвар төлөгчийн бүртгэлд бүртгэгдэнэ.
3.7    “Татвар төлөгчийн гэрчилгээ”-ний загварыг Татварын ерөнхий газрын дарга батална.

Татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэг бүхий бусад этгээдийг бүртгэх
5.1    Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь байгуулагдсанаас хойш  ажлын 14 өдрийн дотор  харьяалах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
5.2    Монгол улсад орлого олж байгаа гадаадын хуулийн этгээдийн төлөөний газрыг харъяа татварын алба татвар төлөгчөөр бүртгэн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
5.3    Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь уг  зүйлийг өмчилж, эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харъяалагдах татварын албанд бүртгүүлнэ.
5.4    Улсын бүртгэлийн ерөнхий газар,  Татварын ерөнхий газрын хороонд байгуулсан мэдээлэл солилцох журмын дагуу эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдээллийг бүртгэх байгууллагаас цахим хэлбэрээр хүлээн авч, мэдээллийг боловсруулан мэдээллийн санд оруулна.
5.5    Татвар төлөгчийн өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн мэдээллийг үндэслэн уг хөрөнгийг шинээр эзэмшигчийг татварын алба татвар төлөгчөөр бүртгэнэ.
5.6    Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох байгууллагаас авсан өдрөөс хойш 10  хоногийн дотор бүртгэх байгууллага болон харьяалагдах татварын албанд мэдэгдэж татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ.

  • Цахим тайлан

  • Mobile МТА

  • Зөвөлгөө

  • Холбоо барих

    БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС
    Хаяг: Булган аймаг, Булган сум. Жаргалант баг
    Вэб сайт: http://www.bulgan.mta.mn
    Email: bulgan@mta.mn
    Утас: 70342040, 70342838, 70342693,
    703452195, 70342195, 70342516