ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: НӨАТ-ын 5 сарын тайланг 06 сарын 10-ны дотор тайлагнаж, татварын тооцоогоо хийнэ үү.

                                                                                                      МЭНДЧИЛГЭЭ

      Эрхэм хүндэт Булган аймгийн татвар төлөгчид та бүхэндээ Татварын хэлтсийн нэрийн өмнөөс 17 дахь жилдээ “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор зохион байгуулагдаж буй  “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн мэндийг  өргөн дэвшүүлье. Улс, аймаг, сумын төсвийн орлогыг төвлөрүүлэн эдийн засгийн тогтвортой  нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж татвар төлөгч иргэд, аж ахуй нэгж байгууллага, тэдгээрийн удирдлага, бүртгэл санхүүгийн ажилтнууд, хамт олны сэтгэл зүтгэл үйл ажиллагааны үр дүнд 2015 онд орон нутгийн төсвийн орлогод 17660.6 сая төгрөг улсын төвлөрсөн төсөвт 1564.7 сая төгрөг, нийт 19225.3 сая төгрөгийг төвлөрүүлэн орлогын төлөвлөгөөг 102.1 хувиар биелүүлж системийн хэмжээнд бүсдээ 2-р байранд шалгаран ажлын өндөр амжилт гарган ажиллаа. 2016 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу аймгийн хэмжээнд  худалдаа үйлчилгээ эрхлэгч 34 татвар төлөгч  нь худалдан авагч иргэдэд е-баримт олгосноос 125 иргэн тус бүрдээ 20.0-500.0 мянган төгрөгийн хонжвор хожоод байна. Хүндэт татвар төлөгчидөө хуулиар хүлээсэн үүргээ  ёсчлон биелүүлж улс орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа та бүгдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

                                                                    БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ДАРГА   Д.БАТЦОГТ

  • Цахим тайлан

  • Mobile МТА

  • Зөвөлгөө

  • Холбоо барих

    БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС
    Хаяг: Булган аймаг, Булган сум. Жаргалант баг
    Вэб сайт: http://www.bulgan.mta.mn
    Email: bulgan@mta.mn
    Утас: 70342040, 70342838, 70342693,
    703452195, 70342195, 70342516