ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: 2018 оны 7 сарын НӨАТ-ын тайланг  8 сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна. тайлангаа хуулийн хугацаанд нь тушаана уу./хуулийн хугацаа хоцроовол зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна. 1 нэгж=1000 төгрөг/

        darga Монгол улсад санхүүгийн алба үүсэн байгуулагдсаны 106 жил, орчин цагийн татварын алба үүсэн байгуулагдсаны 26 жилийн ой тохиосон  он жил улиран одож, шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтаж  буй  Монгол төрийн санг бүрдүүлэгч Татвар төлөгч та бүхэндээ болон татварын албаны нийт хамт олондоо шинэ оны  халуун  мэндчилгээ дэвшүүлж, ажлын  амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

          Улс, аймаг, сумын төсвийн орлогыг төвлөрүүлэн эдийн засгийн тогтвортой  нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй татвар төлөгч иргэд, аж ахуй нэгж байгууллага, тэдгээрийн удирдлага, бүртгэл санхүүгийн ажилтнууд, хамт олны сэтгэл зүтгэл үйл ажиллагааны үр дүнд 2017 онд улс, орон нутгийн төсөвт 20325,1 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн, улс орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаа.

Татварын алба  сүүлийн жилүүдэд орчин үеийн татварын албыг төлөвшүүлэх зорилт дэвшүүлэн татвар төлөгчдөө дээдэлсэн шуурхай, соёлтой төрийн үйлчилгээг нэвтрүүлэх, татвараа тайлагнах, тооцоо хийх үйл ажиллагааг цахимжуулах, татварын эрх зүйн орчинг төгөлдөршүүлэх, татварын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд  үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Аймаг орон нутгийн эдийн засагт эрчимтэй хөгжлийг авчирч, ард иргэдийн соёл боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн найдвартай эх үүсвэрээр хангахад төр, бизнесийн байгууллага, татвар төлөгч та бидний оруулах үүрэг оролцоо асар их билээ.

Бидэнтэй сэтгэл, гар нийлэн хамтран ажиллаж улс, орон нутгийнхаа алтан сан хөмрөгийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нийт татвар төлөгч та бүхэндээ ажил үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн, алтан сан хөмрөг тань үргэлж ундарч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж ирж буй шинэ оны мэндийг хүргье.

  БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ДАРГА   Д.БАТЦОГТ

  • Цахим тайлан

  • Mobile МТА

  • Зөвөлгөө

  • Холбоо барих

    БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС
    Хаяг: Булган аймаг, Булган сум. Жаргалант баг
    Вэб сайт: http://www.bulgan.mta.mn
    Email: bulgan@mta.mn
    Утас: 70342040, 70342838, 70342693,
    703452195, 70342195, 70342516