ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: НӨАТ-ын 5 сарын тайланг 06 сарын 10-ны дотор тайлагнаж, татварын тооцоогоо хийнэ үү.

ТОВЧ ТҮҮХ

1991-1993 онуудад татварын алба Булган аймгийн АДХГЗ-ны санхүү хэлтсийн, Аймгийн засаг даргын дэргэдэх татварын хэлтсийн зохион байгуулалттай ажиллаж байсан. Монгол улсын ЗГ-ын “Татварын албаны талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай 1993 оны 194-р тогтоол, Сангийн сайдын 1994 оны “Улсын татварын ерөнхий газрын бүтэц зохион байгуулалтыг” батлах тухай 01-р тушаал, аймгийн Засаг даргын 1994 оны 29-р захирамжыг үндэслэн Булган аймгийн татварын хэлтэс нь бие даан 1994 оны 1-р сарын 1-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж анхны хэлтсийн даргаар Намсрайн Дэлгэрсайхан, татварын байцаагчаар М.Оюунмаа, Ж.Золбаяр, оператор нябагоор Ц.Энхсайхан, жолоочоор Ж.Бямбасүрэн, сумын 17 байцаагч, багийн татварын байцаагчаар 11 хүний орон тоогоор үйл ажиллагаа эхэлсэн.

Хэлтсийн даргын 1994 оны 03-р сарын 01-ний 02 тоот тушаалаар аймгийн татварын хэлтэс, сумын татварын, тасгийн байцааагчдын цалингийн хэмжээг тогтоосон байна. 1994 оны 04-р сарын 01-ний 06 тоот тушаалаар Булган сумын татварын тасгийг татан буулгаж тус тасгийн татварын байцаагчдыг аймгийн хэлтэст нэгтгэж:

ü Татвар хураамж үйлчилгээний хэсэг

ü Татварын шалгалтын хэсэг

ü Хэрэг бүртгэх тасаг гэсэн бүтэцтэйгээр өргөжиж, бие даасан төсөвтэйгээр хуулийн этгээдийн эрх үүргийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

 

Татварын хэлтсийн даргаар Н.Дэлгэрсайхан 1994.01.01-нээс 1995.03.01 хүртэл, М.Оюунмаа 1995.03.01-нээс 2006.11.21 хүртэл, Д.Лхагвасүрэн 2006.11.21-нээс одоог хүртэл тус тус ажиллаж байна.

БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН

ОН ЦАГИЙН БИЧЭЭС

Он сар өдөр

Үйл явдлын хураангуй

1991-1993

  • Татварын алба Булган аймгийн АДХГЗ-ны санхүүгийн хэлтсийн, Аймгийн засаг даргын дэргэдэх татварын хэлтсийн зохион байгуулалттай ажиллаж байсан.

1994

  • Монгол улсын ЗГ-ын Татварын албаны талаар авах зарим арга хэмжээний тухай 1993 оны 194-р тогтоол, Сангийн сайдын 1994 оны “Улсын татварын ерөнхий газрын бүтэц зохион байгуулалтыг” батлах тухай 01-р тушаал, аймгийн Засаг даргын 1994 оны 29-р захирамжыг үндэслэн Булган аймгийн татварын хэлтэс нь бие даан 1994 оны 1-р сарын 1-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж анхны хэлтсийн даргаар Намсрайн Дэлгэрсайхан, татварын байцаагчаар М.Оюунмаа, Ж.Золбаяр, оператор нябагоор Ц.Энхсайхан, жолоочоор Ж.Бямбасүрэн, сумын 17 байцаагч, багийн татварын байцаагчаар 11 хүний орон тоогоор үйл ажиллагаа эхэлсэн.
  • Хэлтсийн даргын 1994 оны 03-р сарын 01-ний 02 тоот тушаалаар аймгийг татварын хэлтэс, сумын татварын, тасгийн байцаагчдын цалингийн хэмжээг тогтоосон байна.
  • 1994 оны 04-р сарын 01-ний 06 тоот тушаалаар Булган сумын татварын тасгийг татан буулгаж тус тасгийн татварын байцаагчдыг аймгийн хэлтэст нэгтгэж:

ü Татвар хураамж үйлчилгээний хэсэг

ü Татварын шалгалтын хэсэг

ü Хэрэг бүртгэх тасагтай байхаар зохион байгуулжээ.

  • 1994 онд тус хэлтэс нь орон нутгийн төсөвт 519.8 сая төгрөг оруулж төсвийн зарлагын 51.4%-ийг хангаж ажиллаж байв.

1995

  • 1995 оны 03 сарын 01-ээс тус хэлтсийн даргаар М.Оюунмаа ажилласан. Татварын бодлогын хүрээнд татвар ногдуулалт төлөлт, татвар хураах ажлыг Монгол улсын багц хуулиудын хүрээнд орон нутагт бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлж татварын хэлтсийн материаллаг бааз, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, орон нутагт татварын тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлж эхэлсэн.
  • 1995 оны 06-р сарын 03-нд төрийн албаны хуулийн дагуу татварын байцаагч 30 хүн анх удаа төрийн албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон.
  • Байцаагч нарт мэргэжлийн зэрэг олгох 14 хоногийн сургалт зохион байгуулагдаж 4 байцаагч шинээр зэрэг авч, 27 байцаагч зэргээ хамгаалсан. 1995 онд улсын бүртгэлтэй 340 аж ахуйн нэгж байсан ба үүнээс компани, УҮГ-118, хоргоо-36, ХЭАА-186 ажиллаж, татварын орлогоор аймгийн төсөвт 963.5 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 111.5%-иар биелүүлж аймгийн төсвийн зарлагын 63.1%-ийг хангаж байсан байна.
  • Татварын ерөнхий хуульд заасан газар, байгалийн баялаг ашигласны төлбөр, хураамжийн тухай хуулиуд 1995 оноос батлагдан гарч орон нутгийн төсвийн орлогын бааз суурь өссөний гадна энэ төрлийн орлого 5.8% болж өссөн байна. Мөн онд Булган аймгийн нутаг дэвсгэрээс алт олборлож эхэлсэн нь төсвийн орлогын нэлээд хэсгийг алтны борлуулалтын орлогоос авдаг худалдааны албан эзэлж байлаа. 1995 онд 30 орон тоотой жолооч, нярав бичээч, нягтлан бодогч, татварын байцаагч ажиллаж, нийт байцаагч нарын 24.1% нь дээд боловсролтой хүмүүс ажиллаж байв.
  • ҮТЕГ-ын даргын 1995 оны 13-р тушаалаар татварын байцаагч Ж.Золбаярыг НББ-ийн хичээл заах орон тооны бус багшаар томилсон байна.
  • Татварын улсын байцаагч Л.Сундуйхүү мэргэшсэн нягтлан бодогч болсон байна.

1996

  • 1996 онд 37 орон тоотойгоос жолооч 1, нярав бичээч 1, цэвэрлэгч 1, мужаан жижүүр 1, слесерь жижүүр 1, операторчин 1, нягтлан бодогч 1, татварын улсын байцаагч 29 ажиллаж байв. Нийт ажилчдын 24.1% нь дээд боловсролтой, 75.9%нь дунд боловсролтой байсан.
  • 1996 оны 8 сард тус хэлтсийн 5384 м2 талбай бүхий конторын барилгыг ашиглалтанд оруулж нийт байцаагы ажилчдын ажиллах нөхцөол бололцоо бүрдэж эхэлсэн.

1997

  • 1997 онд Татварын улсын байцаагчийг 3 орон тоогоор нэмж 32 байцаагчтай болсон. Мөн “Татварын улсын байцаагчийн эрх олгох” шалгалтанд орж 100%-ийн амжилттай дүн үзүүлж “Татварын улсын байцаагч” болж ажиллажээ.
  • Татварын зөрчил дутагдалгүй ажилласан ЭХНҮ, Ингэт толгой ХК, Шижир алт ХХК зэрэг газрууд “Найдвартай татвар төлөгч”-өөр анх удаа шалгарсан байна.
  • Системийн байгууллагаас 1997 оны ажил дүгнэсэн дүнгээр тус хэлтэс нь 1-р байрт шалгарч диплом мөнгөн шагналаар шагнагдаж байсан.

1998

  • 1998.07.01-нээс НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр 22 аж ахуйн нэгж НӨАТ төлөгчөр анх бүртгүүлсэн байна.

1999

  • Системийн хэмжээнд 1999 оны ажлаар тус хэлтэс нь 6-р байранд орж 300.0 мянган төгрөгийн мөнгөн шагналаар шагнагдсан.

2000

  • Татварын улсын байцаагч П.Галмандах, Д.Лхагвасүрэн нар мэргэшсэн нягтлан бодогч болсон.

2001

  • ҮТЕГ-ын даргын 20 тоот тушаалын дагуу ТНХтасаг, НХБТасаг гэсэн 2 тасагтай, улсын бүртгэл сургалт сурталчилгаа хариуцсан улсын байцаагч, эдийн засагч,операторчин гэсэн бүтэцтэй зохион байгуулагдаж ажилласан.
  • Аймгийн Засаг даргатай хэлтсийн даргын 2000 онд байгуулсан хариуцлагын  гэрээг дүгнэж хэлтсийн татвар хөгжлийн санд 1.1 сая төгрөгийн урамшил авсан.
  • Татварын улсын байцаагч П.Галмандах, Д.Лхагвасүрэн нар мэргэшсэн нягтлан бодогч болсон.
  • Мөн онд татварын улсын байцаагч Д.Нарангэрэл Турк улсын “Анкара” хотод “Олон улсын татвараас зайлсхийх арга зам ” сэдэвт 14 хоногийн сургалтанд хамрагдсан.

2002

  • ҮТЕГ-ын даргын нэрэмжит үзлэг явагдаж, 2001 оны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналт шинжилгээ үнэлгээг ҮТЕГ-ын Татварын удирдлага, арга зүйн хэлтсээс хийж 82.792 оноо авсан.

2003

  • ORECLE системийн хүрээнд боловсруулагдсан хэрэглээний программын баазыг өргөтгөх, программаас гарах мэдээллээр хэлтэс тасгийн удирдлага, байцаагчдыг хангах, 2002 оны жилийн эцсийн, 2003 оны татварын тайлан мэдээг баазад бүрэн оруулах, тайлангийн ирц, өрийн үлдэгдлийг үнэн зөв гаргах, татвар төлөгчдийн тооллогын материалд үндэслэн BURTGEL программд бүрэн оруулсан байна.

2004

  • Татварын хэлтсийн даргаар М.Оюунмаа, татварын улсын ахлах байцаагчаар Л.Сундуйхүү, П.Галмандах нар ажиллаж татвар хураалтын тасаг, хяналт шалгалтын тасаг, эдийн засагч, улсын бүртгэл сургалт сурталчилгаа хариуцсан байцаагч,захиргаа аж ахуй гэсэн бүтэцтэй 9 эрэгтэй, 25 эмэгтэй нийт 34 орон тоотой 85081.2 мянган төгрөгийн төсөвтэйгээр ажилласан байна.Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 12 ажилтанд 434.4 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна.
  • Орон нутгийн орлогын төлөвлөгөөг 14.8 хувиар, төвлөрсөн төсвийн орлогын төлөвлөгөөг 5.7 хувиар тус тус давуулан биелүүлсэн байна.

2005

  • Тайлант онд магистр цолтой 1, дээд боловсролтой 19, тусгай дунд боловсролтой 10, бүрэн дунд боловсролтой 6 хүн байгаагаас Монгол улсын “Мэргэшсэн нягтлан бодогч” 4,нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй 29, малын эмч мэргэжилтэй 2, барилгачин 1, 35 хүртэлх насны 12, 35-аас дээш насны 24 ажилчин албан хаагчид ажиллаж байсан.
  • Системийн хэмжээнд 89.4 буюу /Б/ сайн үнэлгээ авсан байна.Гэрээний үнэлэлтээр 5 байцаагчийн мэргэжлийн зэрэг дэвийг шинээр олголоо.
  • 8 сард ажилчдыг Өвөрхангай, Архангай аймгийн үзэсгэлэнт газраар тойрон аялуулахын зэрэгцээ Архангай аймгийн татварын хэлтсийн үйл ажиллагааны туршлагыг судалсан байна.

2006

  • Татварын хэлтсийн дарга М.Оюунмаа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ҮТЕГ-ын даргын 223 тоот тушаалаар Булган аймгийн Татварын хэлтсийн даргаар Д.Лхагвасүрэн томилогдов.
  • Хэлтсийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн стандарт системийн хэмжээнд 92.3 буюу /А/ маш сайн үнэлгээтэй дүгнэгдсэн.
  • Орон нутгийн орлогын төлөвлөгөөг 11 хувиар, төвлөрсөн төсвийн орлогын төлөвлөгөөг 7 хувиар тус тус давуулан биелүүлсэн байна.

2007

  • 2007 онд Д.Оюунгэрэл нь шинээр татварын улсын ахлах байцаагч болж Хяналт шалгалтын тасгийн даргаар томилогдон ажиллав.
  • Мөн онд хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн Турк улсын “Анкара” хотод “Туркийн татварын тогтолцоо” сэдэвт 14 хоногийн, ТУАБ Л.Сундуйхүүг Солонгос улсын СӨҮЛ хотод “Татвар хураалтаар” сэдэвт сургалтанд тус тус хамрагдав.
  • Орон нутгийн орлогын төлөвлөгөөг 107.4 хувиар, төвлөрсөн төсвийн орлогын төлөвлөгөөг 122.8 хувиар тус тус давуулан биелүүлсэн байна.
  • Жил бүр зохион байгуулан явуулдаг татвар төлөгчдийн өдөрлөгийг үр ашигтай чанартай зохион байгуулав.Мөн Татварын албаны ажилтны өдрийг төвийн бүсийн 4 аймагтай хамтарч Сэлэнгэ аймагт зохион байгуулсан байна.

2008

  • 2008 онд “Нэг цэгийн үйлчилгээний тасаг” шинээр нэмэгдэж тус тасгийн даргаар Д.Нарангэрэл томилогдов.
  • Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар Булган суманд Х.Баярцэцэг, эдийн засагчаар П.Түвшинбаяр, хангал суманд Г.Амаржаргал, Хялганат тосгонд Г.Энхдуулал нарыг ТУБ-чаар, нягтлан бодогч-хүний нөөцийн ажилтнаар Д.Золжаргал нарыг ажилд томилов.
  • Ажилчин албан хаагчдыг байгалийн үзэсгэлэнтэй,түүх дурсгалын  газар болох Өвөрхөнгай аймгийн нутгаар аялуулж,мөн татварын албаны ажилтны өдрийг Дархан-Уул аймагт тэмдэглэн өнгөрүүлж ажиллагсдаа шагнаж урамшуулав.
  • Орон нутгийн орлогын төлөвлөгөөг 107.2 хувиар, төвлөрсөн төсвийн орлогын төлөвлөгөөг 111.2 хувиар тус тус давуулан биелүүлсэн байна.

2009

  • Төрийн албаны хуулийн 24 дүгээр зүйлийн 24-ийн 1-ийн 1 дэх заалтын дагуу Бугат сумын ТУБ С.Оюунцэцэг, Орхон сумын ТУБ Г.Баяраа, Дашинчилэн сумын ТУБ Д.Аюурзана, Рашаант сумын ТУБ Б.Лхагва, бичиг хэргийн ажилтан Г.Мягмарсүрэн нар өндөр настны тэтгэвэрт гарч төрийн албаны сонгон шалгаруулалтаар Бугат суманд Г.Лхагважаргал, Орхон суманд М.Жавхлан, Дашинчилэн суманд Н.Батсайхан нарыг ТУБ-чаар, бичиг хэргийн ажилтнаар Ц.Алтантуяа нарыг сонгон шалгаруулж авсан.

2010

  • Тус хэлтсийн даргаар Д.Лхагвасүрэн, хяналт шалгалтын тасгийн даргаар ТУАБ С.Санжаасүрэн, Татвар хураалтын тасгийн даргаар ТУАБ Д.Оюунгэрэл,нэг цэгийн тасгийн даргаар ТУАБ Ц.Батцэцэг нар ажиллаж татвар хураалтын тасаг, хяналт шалгалтын тасаг, нэг цэгийн үйлчилгээний тасаг, захиргаа аж ахуй гэсэн бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байна.2010 оны 3 сард Баян-агт сумын ТУБ И.Дагва өндөр настны тэтгэвэрт гарч тус сумын ТУБ-чаар Г.Оюунтуяаг сонгон шалгаруулж авлаа.
  • 2010 онд тус хэлтсийн шинэ конторын барилгыг 07 дугаар сард ашиглалтанд хүлээн авч, өрөө тасалгааг тохижуулах,гадна талд гэрэлтүүлэг хийх, автомашины зогсоол барих зэрэг ажилд 6.2 сая төгрөг зарцуулснаар ажилтан албан хаагчдын ажиллах болон татвар төлөгчдөд үйлчлэх тохилог нөхцлийг бүрдүүллээ.Конторын хуучин барилгыг Төрийн өмчийн хороо, Татварын Ерөнхий газарт уламжилснаар ажиллагсдын орон сууц болгох шийдвэр гаргуулж 10 албан хаагчдыг орон сууцаар хангалаа.
  • Татвар хураагч 12 ажилтныг улсын байцаагчийн эрх олгох сургалтанд хамруулснаар 11 татвар хураагч татварын улсын байцаагчийн эрх авлаа.
  • Мөн онд ТЕГ-аас ТУАБ Д.Оюунгэрэлийг БНХАУ-ын Бээжин хотод, ТУАБ Ц.Батцэцэгийг ОХУ-ын Улан-Үдэ хотод аялуулсан.
  • “Бизнесийн шинэтгэл-татварын нээлттэй орчин” уриан дор татвар төлөгчдийн өдрүүд арга хэмжээг зохион байгуулсан.
  • Ажиллагсдыг Дорноговь аймгийн “Хамарын хийд” болон Сухбаатар аймгийн”Алтан овоо”, “Шилийн богд” зэрэг байгалийн түүхийн үзэсгэлэнт газруудаар аялууллаа.
  • Хангайн бүсийн чуулга уулзалтыг тус аймгийн “Анаг” амралтын газар зохион байгууллаа.

2011

  • 2010 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийг 93,4 А үнэлгээтэй дүгнэгдэв
  • 5- сард Шинэ үеийн татварын  алба байгуулагдсаны  20 жилийн ойн  арга хэмжээний хүрээнд хэлтсийн гадна талбайг тохижуулах зорилгоор 800 ширхэг мод,бут тарьж ,70 ширхэг тасалгааны цэцэг
  • тариалж Булган сум ын 80 жилийн ойгоор “ Тэргүүний  тохижилтой хамт олон “ өргөмжлөлөөр шагнагдав
  • 9-р сард Шинэ үеийн татварын алба үүсч хөгжсөний 20 жилийн ойн улсын арга хэмжээнд 12 ажилтан албан хаагч оролцсоноос 6 байцаагч тухайн үед Дэлхийн  банкны шугамаар зохион байгуулагдсан тат варын сургалтанд хамрагдсан байна.
  • Энэ онд ажил үйлсээрээ бусдыгаа дагуулсан ажилчидад шагнал ын хур буулаа Үүнд 90 жилийн ойн мядалаар 9,Сангийн яамны “Жуух бичиг”ээр  2, Татварын ерөнхий газрын ‘’ Хүндэт тэмдэгээр ’’7, Тат варын ерөнхий газрын  “Жуух бичиг”-ээр 2,Татварын ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр 6,”Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 2,Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 5 ажилтан албан хаагчид шагнагдсан
  • Татварын ерөнхий газрын зардалаар 1 ажилтан Япон улсад татварын тогтолцоог судлах 14 хоногийн сургалтанд ,БНСУ-н Чежү хотод1,БНХАУ-н Хон Конг хот уруу 1, дотоодын нөөц бололцоог ашиглан 16 ажилтан ӨМӨЗО-ны Манжуурт аялсан юм.

2012

  • Тус хэлтсийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж. Мэдээлэл боловсруулалт статистик эрсдлийн тасаг, шинээр байгуулагдаж.тасгийн даргаар ТУАБ Л.Пагмадорж  томилогдлоо
  • Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар Б.Дэлгэрмаа,Н.Цэрэнсодном нарыг ТХ-р томилов
  • Тус хэлтсийн ня-бо Л.Сундуйхүү  нь 8 сард өндөр  настны тэтгэвэрт гарч Төрийн захиргаа хууль зүйн тасаг  болж ня-бо, тасгийн даргаар ТУАБЛ.Элбэгзаяа томилогдов ингэж тус хэлтэс 5 тасаг болж өргөжиж хяналт шалгалтын тасгийн даргаар С.Санжаасүрэн,татвар хураалтын даргаар Д.Оюунгэрэл,татвар төлөгчдөд үйлчлэх тасгийн даргаа Ц.Батцэцэг нар үргэжлүүлэн ажиллаж байна.
  • 3-сард хэлтсийн нийт 27 байцаагч Татварын ерөнхий газрын сургалт судалгааны төвөөс зохион байгуулсан онлайн сургалтанд хамрагдан бие  даан мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн зэрэгцээ эрх сунгах, мэргэшүүлэх сургалтанд хамрагдан шалгалтаа амжилттай өгснөөр татварын улсын байцаагчийн эрхээ сунгалаа.
  • 4 дүгээр сарын 23-аас 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Сумдын байцаагч нарын нэгдсэн зөвлөлгөөн”-д сумдын нийт 16 байцаагчдийг нэгдсэн журмаар  хамрууллаа. Зөвлөлгөөний үеэр Хутаг сумын татварын улсын байцаагч Д. Оюунчимэг “Улсын тэргүүний байцаагч”-аар шалгарч 1 000 000 төгрөгөөр шагнагдлаа
  • 6 сараас эхлэн татвар төлөгч нарт төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор цахимаар тайлан өгөх зориулалт бүхий интернэтэд холбогдсон 3 компьютер байршуулсан татвар төлөгчдийн өрөөг шинээр нээн ажиллуулан мөн нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг баяжуулан  нэг цэгийн үйлчилгээний танхимд “Дараалал зохицуулах систем”-ийн  төхөөрөмжийг суурилууллаа.
  • 08 дугаар сарын 30-аас 09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Дархан хотод зохион байгуулагдсан Татварын байцаагчийн эрх олгох сургалтанд хэлтсээс 8 татвар хураагчийг хамруулан, шалгалтанд амжилттай оролцон татварын улсын байцаагчийн эрхээ авлаа
  • Хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн Вьетнам улсад Татварын ерөнхий газрын зардлаар Вьетнам улсын татварын тогтолцоог судлах 7 хоногийн сургалтанд хамрагдаж мөн Сайхан сумын ТУБ Г. Энхтуяа, татвар хураалтын тасгийн ТУБ Б.Хишигбат нар Хонконг улсад аялах аялалын бүрэлдэхүүнд хамрагдан аялалаа.
  • Хангайн бүсийн чуулга  уулзалтыг Хөвсгөл аймагт зохион байгуулж 6 аймаг оролцсоноос спорт урлагаараа бусдыгаа тэргүүлж шилжин явах
  • цом, алтан медалыг эзэд болсон билээ.
  • 2012 онд улсын төвлөрсөн төсөвт 325350,7  мянган төгрөгийг төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөтэйгөөс 384248,5 мянган төгрөгийг төвлөрүүлж орлогын төлөвлөгөөг 118,1 хувиар, аймгийн орлогод 4989751,6 мянган төгрөгийг оруулах орлогын төлөвлөгөөтэйгөөс 5088625,7 мянган төгрөгийг төвлөрүүлэн орлогын төлөвлөгөөг 102,1 хувиар, орон нутгийн орлогод 1510418,0 мянган төгрөгийг оруулах төлөвлөгөөтэйгөөс 1992144,1 мянган төгрөгийг оруулан орлогын төлөвлөгөөг 131,9 хувиар тус тус давуулан биелүүллээ.

 

2013

  • Тус хэлтэс 2012 онд батлагдсан бүтэцээр үйл ажиллагаагаа явуулж байна.
  • 1-р сард жижүүр Б.Байв өндөр настны тэтгэвэрт гарч Д.Батмөнх жижүүрээр томилов.
  • 6-р сард төрийн албаны хуулийн дагуу сонгон  шалгаруулалтаар  ХЯЛГАНАТ тосгоны татварын байцаагчаар В.Амаржаргалыг  томилж, өмнө ажиллаж байсан  ТУБ Э.Гантуяаг  Дашинчилэн  сумд шилжүүлэн ажиллуулав
  • 6-р сард ОХУ-ын Буриад улсын аялалын аймгийн бүрэлдэхүүнд тус хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн ,жолооч Л.Отгонсүрэн нар орж  ажиллалаа.
  • 2012 онд аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 110.0 хувиар давуулан биелүүлсэний урамшуулалд ирсэн 20,0 сая төгрөгөөс хэлтсийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс 18,0 сая төгрөгөөр “Сонота-6” маркийн автомашиныг  худалдан авлаа.
  • 4-р сард Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтсээс аймагт 3 удаа  зохион байгуулсан сургалтанд хэлтсийн дарга, 5 тасгийн дарга,  төвийн татварын улсын байцаагч нарыг хамруулсан бөгөөд агентлагуудын дарга нар болон иргэдийн дунд телевизийн шууд нээлттэй хэлэлцүүлэг явуулахад тус хэлтсийн дарга оролцож, иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.
  • 8-р сард Жил болгон уламжлал болж буй төвийн бүсийн уулзалт арга хэмжээ 2013 онд Архангай аймагт болж манай хэлтсийн хамт олон Архангай ,Завхан аймгийн нутгаар 7 хоногын аялал хийлээ
  • 8-р сард Мөн тус хэлтэс нь Татварын Ерөнхий Газрын “Хяналт-Шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар”-аас  харъяа нэгжийн 2013 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлд мэдээллийн нэгдсэн сангийн тоо, мэдээнд үндэслэн 6 төрлийн шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн үнэлгээгээр 80.712 оноогоор “В” үнэлгээтэй дүгнэгдэж системийн хэмжээний нийт 31 хэлтэс, албадаас 7-р байр эзэлж “Өргөмжлөл”-өөр шагнагдсан амжилтаар “Монгол улсын үндэсний татварын албаны ажилтны өдөр”-өө угтлаа.

8-р сард Сангийн яамнаас Монгол улсын санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн албыг бэхжүүлэх үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгааг нь үнэлэн Татварын хэлтсийн ТХТасгийн ТУАБ Д.Оюунгэрэл, ТТҮТасгийн ТУАБ Ц.Батцэцэг нарыг “Санхүү-банкны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнасан байна.

  • Цахим тайлан

  • Mobile МТА

  • Зөвөлгөө

  • Холбоо барих

    БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС
    Хаяг: Булган аймаг, Булган сум. Жаргалант баг
    Вэб сайт: http://www.bulgan.mta.mn
    Email: bulgan@mta.mn
    Утас: 70342040, 70342838, 70342693,
    703452195, 70342195, 70342516