ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: 2019 оны  НӨАТ-ын 8 сарын тайланг 09 сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авна. Татвар төлөгч та хуулийн хугацаанд тайлангаа тушаана уу. / хуулийн хугацаандаа тайлангаа ирүүлээгүй иргэн хуулийн этгээдэд зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээд 1500 нэгж иргэн 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хариуцлага хүлээлгэнэ. 1 нэгж = 1000 төгрөг

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН

ТОГТООЛ

2016 оны 12 сарын 01-ний өдөр                                                              Дугаар 136                                                     Булган сум

  Журам батлах тухай

 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.6 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагаанытухай тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ НЬ:

1.. “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Тусгай зөвшөөрөлтэй цэг, салбарт орон нутгаас тавих шаардлага”-ыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

  1. Сар бүрийн 15-ны өдөр, жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу 09 сарын 01, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 06 сарын 01-ний өдөр, бүх нийтийн сонгуулийн өмнөх болон сонгуулийн өдөр, жил бүрийн ээлжит цэрэг татлага явуулах өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг хориглосугай.
  1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох хяналт тавих журмын дагуу аттестатчилж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, холбогдох төрийн бус байгууллагуудад тус тус даалгасугай.
  1. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 57 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА М.ОЮУНБАТ

togtool-havs 001

togtool-havs 002    togtool-havs 004togtool-havs 005

togtool-havs 006

  • Цахим тайлан

  • Mobile МТА

  • Зөвөлгөө

  • Холбоо барих

    БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС
    Хаяг: Булган аймаг, Булган сум. Жаргалант баг
    Вэб сайт: http://www.bulgan.mta.mn
    Email: bulgan@mta.mn
    Утас: 70342040, 70342838, 70342693,
    703452195, 70342195, 70342516