ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: 2018 оны 7 сарын НӨАТ-ын тайланг  8 сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна. тайлангаа хуулийн хугацаанд нь тушаана уу./хуулийн хугацаа хоцроовол зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна. 1 нэгж=1000 төгрөг/

БУЛГАН АЙМАГТ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1       Энэхүү журмын зорилго нь Булган аймагт оршин суугч Монгол улсын иргэн, Гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг/цаашид “иргэн” гэх/ татвар төлөгчөөр бүртгэх, бүртгэлд нэмэх, өөрчлөлт оруулах. Шилжилт хөдөлгөөнийг хийх, бүртгэлээс хасах, татвар төлөгчийн мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2       Татвар төлөгч иргэнийг бүртгэх үйл ажиллагаа нь Татварын ерөнхий хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Стандартчлал, тохирлын үнэлгээний тухай хууль, “Татвар төлөгчийг бүртгэх журам”, “Мэдээлэл солилцох журам”, болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулагдана.

1.3       Энэхүү журмыг Булган аймгийн хэмжээнд  хэрэгжүүлэх ажлыг Булган аймгийн засаг дарга, Татварын хэлтсийн даргатай хамтран зохион байгуулна.

Хоёр. Татварын алба дахь иргэний бүртгэлийн бүтэц

2.1 Татварын алба дахь иргэний бүртгэл нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

2.1.1 Иргэний үндсэн бүртгэл

2.1.2  Татвар төлөгч иргэний бүртгэл

А. Татвар төлөгч иргэний суурь мэдээллийн бүртгэл

Б. Татвар төлөгч иргэний үйл ажиллагааны бүртгэл

Гурав. Иргэний үндсэн бүртгэл

3.1 Татварын алба дахь иргэний үндсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн хэлтсээс “мэдээлэл солилцох журам”-ын дагуу цахим хэлбэрээр ирүүлсэн мэдээлэлийг сум,  хороогоор ангилан боловсруулсан мэдээллийн нэгдсэн сан байна.

3.2 Энэхүү нэгдсэн сан нь дараах мэдээллийг агуулна. Үүнд:

3.2.1 Ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр

3.2.2 Регистрийн дугаар

3.2.4 Оршин суугаа хаягийн бүртгэл

3.3 Үндсэн бүртгэлийн өөрчлөлт нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний бүртгэлийн мэдээллийн бааз шинэчлэгдэн тухай бүр хийгдэнэ.

3.4 Иргэний үндсэн бүртгэлийн мэдээллийг хөрвүүлэх, боловсруулах, өөрчлөлт оруулах ажиллагааг ТЕГ-ын мэдээлэлийн технологийн төв хариуцана.

Дөрөв. Татвар төлөгч иргэний бүртгэл

4.1Татвар төлөгч иргэний бүртгэл нь Татварын ерөнхий хуулийн 12-р зүйлийн 1-д заасан “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл үйл ажиллагаа эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, хөрс, ус бохирдуулсанаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн”-ийг татварын албанд бүртгэх үйл ажиллагаа юм.

4.2 Татвар төлөгч иргэний суурь мэдээллийн бүртгэл нь энэ журамын 3.1-д заасан мэдээлэл дээр татвар төлөгч иргэний дараах мэдээллийг оруулсан бүртгэл байна.

4.2.1 Харилцах утасны дугаар, Факс, банкин дахь харилцах дансны дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг.

4.2.2 Хөдөлмөр эрхлэлтийн  төлөв байдал. Хөдөлмөр эрхэлдэг иргэнийг дараахи байдлаар ангилна.

А. Төсөвт байгууллагад ажиллагч

Б. Төрийн бус байгууллагад ажиллагч

В. Аж ахуйн нэгжид ажиллагч

Г. Хувиараа ажиллагч

Е. Бусад

4.2.3 Хөрөнгийн бүртгэл /иргэний өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгө, газар, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл, буу, мал, хувьцаа, үнэт цаас зэрэг/

4.3 Татвар төлөгч үйл ажиллагааны бүртгэл нь татварын албанаас бүртгэж баталгаажуулсан ажлын байрны бүртгэлийг үндэслэн татвар төлөгч иргэнийг бүртгэж үүсгэсэн мэдээллийн сан байна.

4.4 Татвар төлөгч иргэн нь Татварын ерөнхий газрын даргын тушаалаар 2012 онд батлагдсан “татвар төлөгчийг бүртгэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5-д заасны дагуу цахим хэлбэрээр бүртгүүлж болно.

Тав. Татвар төлөгч иргэний суурь мэдээллийг бүртгэх

5.1 Энэ журмын 4.2.1-д заасан мэдээллийг татвар төлөгчийн оршин суугаа баг хариуцсан татварын улсын байцаагч бүртгэж, бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч мэдээллийн санд оруулна.

5.2 Энэ журмын 4.2.2 дахь заалтын А, Б, В-д заасан хөдөлмөр эрхлэгчийн тухай мэдээллийг суутган тооцогч байгууллагын цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангийн хавсралт  /ТТ-11.1, ТТ-11.2, ТТ-12.1/-аар гаргасан мэдээг ТЕГ-ын Мэдээлэл технологийн нэгтгэн боловсруулж, мэдээллийн санд оруулна.

5.3 Энэ журмын 4.2.3-д заасан бүртгэлийг дараах байдлаар бүртгэнэ.

5.3.1 Татварын ерөнхий хуулийн 13-р зүйлийн 3 дахь заалтын дагуу хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч иргэн нь хууль тогтоомжинд өөрөөр заагаагүй бол уг зүйлийг өмчилж буюу эзэмшиж эхэлсэнээс хойш нэг сарын дотор харъяалагдах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Түүнийг бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч бүртгэнэ.

5.3.2 Мөн татварын ерөнхий хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох байгууллагуудаас дараах мэдээллийг авч, Татварын ерөнхий газрын Мэдээллийн технологийн төв хөрвүүлж, боловсруулалт хийж, мэдээллийн санд оруулна.

А. Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл

Б. Авто тээврийн газрын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэл

В. Цагдаагийн ерөнхий газрын галт зэвсгийн бүртгэл

Г. Үндэсний статистикийн хорооны иргэдийн мал, тэжээвэр амьтдын бүртгэл

Д. Үнэт цаасны төлбөр тооцоо эрхэлсэн байгууллагын хувьцаа, үнэт цаасны бүртгэл

Е. Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх албаны гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүсийн бүртгэл.

Ё. Бусад

5.4 Энэ журмын 5.3.2-т заасан мэдээллийг холбогдох байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу бүрдүүлнэ.

Зургаа. Татвар төлөгч иргэний үйл ажиллагааг бүртгэх

6.1 Татварын албаны харъяа нутаг дэвсгэрийнхээ хүрээнд татварын албанд бүртгэвэл зохих ажлын байрыг бүртгэж баталгаажуулна.

6.2 Татварын албаны бүртгэж баталгаажуулсан ажлын байрны бүртгэл татвар төлөгч иргэний үйл ажиллаганы бүртгэлийн суурь болно.

6.3 Тусгайлсан ажлын байранд үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа иргэн нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш ажлын 14 өдрийн дотор үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэрийн татварын албанд бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээж, татвар төлөгчийн гэрчилгээ, баталгааны тэмдэг олгоно.

6.4 Тусгайлсан ажлын байргүй болон тогтмол бус үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа иргэн нь татвар ногдох орлого олж эхэлсэнээс хойш нэг сарын дотор тухай оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албанд бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээж, татвар төлөгчийн гэрчилгээ, баталгааны тэмдэг олгоно.

6.5 Энэ журмын 6.3, 6.4-д заасан иргэн нь “ Татвар төлөгчийг бүртгэх журам”-ын 4.2-д заасны дагуу дараахь материалыг бүрдүүлнэ.

6.5.1 Иргэний үнэмлэх

6.5.2 Гадаадын иргэн, харъяалалгүй хүний хувьд аль улсын иргэн болохыг нотолсон албан ёсны баримт бичиг, паспорт, харъяалалгүй хүний үнэмлэх

6.5.3 Цээж зураг 2 хувь

6.5.4 Аливаа мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах шаардлагатай татвар төлөгчийн хувьд мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрөл, дүгнэлт, стандартын тохирлын гэрчилгээ.

6.6 Энэ журмын 6.3-6.4-т заасны дагуу бүртгэгдээгүй иргэний хувьд татвар төлөгчийн түрээслэгч байгууллагуудтай байгуулсан гэрээ болон холбогдох бусад материалыг үндэслэн баг хариуцсан татварын улсын байцаагч мэдээллийн санд оруулна.

Долоо. Татвар төлөгч иргэний гэрчилгээ, баталгааны тэмдэг

7.1 Татвар төлөгч иргэний гэрчилгээний загварыг ТЕГ-ыг дарга, баталгааны тэмдэгийн загварыг Аймгийн засаг дарга батална.

7.1.1 Татвар төлөгч иргэний гэрчилгээ нь татвар төлөгчийн дугаар, ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, баримт таних дугаар, үйл ажиллагааны чиглэл, байршил, татвар төлөгчийн үндсэн хаяг, үйл ажиллагааг явуулах хугацааг агуулсан А5 хэмжээс бүхий үнэт цаас байна.

7.1.2Татвар төлөгч иргэний баталгааны тэмдэг нь татвар төлөгчийн дугаар, ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, баримт таних дугаар, цагдаагийн албанаас олгосон бүртгэлийн дугаарыг тусгасан 15*48 мм хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэрийн цэнхэр өнгийн дардас байна.

7.2 Татвар төлөгчөөр бүртгэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээ олгогдсон татвар төлөгч иргэн нь баталгааны тэмдэгээ Аймгийн цагдаагийн газрын зөвшөөрлийн дагуу эрх бүхий зөвшөөрөгдсөн тамга тэмдгийн үйлдвэрээр хийлгэж хэрэглэнэ.

7.3Тавар төлөгч иргэн нь баталгааны тэмдгээ татварын албанд бүртгүүлж, зарлагын баримт, иргэний орлогын татвар тодорхойлох хуудас болон татварын тайлангаа баталгаажуулахад хэрэглэнэ.

7.4 гэрчилгээ болон баталгааны тэмдэг нь нэг загвартай нэгдсэн дугаартай байна.

Найм. Татвар төлөгч иргэний бүртгэлийн нэмэлт, өөрчлөлт

8.1Татвар төлөгч иргэний бүртгэлийн үндсэн хаягийн өөрчлөлт нь татварын албан дахь иргэний үндсэн бүртгэлийн өөрчлөлтийн дагуу шууд хийгдэнэ.

8.2 Татвар төлөгч иргэний суурь бүртгэлийн өөрчлөлт

8.2.1 Энэ журмын 4.2.1-д заасан суурь бүртгэлийн өөрчлөлтийг баг хариуцсан татварын улсын байцаагч бүртгэж, бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч улирал бүр хийж байна.

8.2.2 Энэ журмын 5.3.2-т заасан мэдээллийг өөрчлөлтийг ТЕГ-ын мэдээллийн технологийн төв хариуцана.

8.3 Дараах тохиолдолд татвар төлөгч иргэнийг бүртгэлээс хасна.

8.3.1 УБЕГ-ын иргэний бүртгэлээс хасагдсан тохиолдолд

8.3.2 Татвар төлөгч иргэн ор сураггүй алга болсон, Бүртгэгдсэн хаяг байршилдаа байхгүй байгаа нь зохих байгууллагаар нотлогдож, шүүхийн шийдвэр гарсан.

8.3.3 Бусад

Ес. Татвар төлөгч иргэний үйл ажиллагааны бүртгэлийн нэмэлт, өөрчлөлт

9.1 Татварын албаны бүртгэж баталгаажуулсан ажлын байранд үйл ажиллагаа явуулж байсан татвар төлөгч өөрчлөгдсөн бол татвар төлөгч иргэнийг бүртгэлээс хасахдаа тухайн түрээслүүлэгч буюу хорооны засаг дарга, баг хариуцсан татварын улсын байцаагчийн тодорхойлолтыг үндэслэн бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч хасалт хийнэ.

9.2 Татварын албаны бүртгэж баталгаажуулсан ажлын байр татан буугдсан болон өөрчлөгдсөн бол тухайн сумын засаг даргын тодорхойлолтыг үндэслэн татварын албаны баталгаажуулсан ажлын байрны бүртгэлээс хасна.

9.3 Ажлын байрны өөрчлөлтийг харгалзан татвар төлөгчийг бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч бүртгэлээс хасна.

Арав. Хүлээлгэх хариуцлага

 

Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд  хууль тогтоомжинд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

  • Цахим тайлан

  • Mobile МТА

  • Зөвөлгөө

  • Холбоо барих

    БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС
    Хаяг: Булган аймаг, Булган сум. Жаргалант баг
    Вэб сайт: http://www.bulgan.mta.mn
    Email: bulgan@mta.mn
    Утас: 70342040, 70342838, 70342693,
    703452195, 70342195, 70342516