ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: 2018 оны 7 сарын НӨАТ-ын тайланг  8 сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна. тайлангаа хуулийн хугацаанд нь тушаана уу./хуулийн хугацаа хоцроовол зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна. 1 нэгж=1000 төгрөг/

БУЛГАН АЙМАГТ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД

ХӨРӨНГИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ

Нэг: Нийтлэг үндэслэл

1.1       Энэхүү журмын зорилго аймгийн нутаг дэвсгэрт байрлах, газраас бусад Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлийг хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2       Аймгийн үл хөдлөх эд, хөрөнгийг бүртгэх үйл ажилагаа нь Иргэний хууль, Татварын ерөнхий хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хууль, “Татвар төлөгчийг бүртгэх журам”, “Мэдээлэл солилцох журам” болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулагдана.

1.3       Энэхүү журмыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг Аймгийн засаг дарга, Аймгийн татварын хэлтсийн даргатай хамтран зохион байгуулна.

Хоёр. Үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэлийн нэгдсэн сан

2.1       Аймгийн нутаг дэвсгэр дэхь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь мэдээллийн нэгдсэн сантай байна.

2.2       Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь дараахи бүтэцтэй байна.

2.2.1    Үл хөдлөх эд хөрөнгийн үндсэн бүртгэл

2.2.2    Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэл

Гурав: Үл хөдлөх эд хөрөнгийн үндсэн бүртгэл

 

3.1       Үл хөлдөх эд хөрөнгийн үндсэн бүртгэл нь дараахи үзүүлэлтүүдээс бүрдэнэ.

3.1.1    Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн Постал код /Postal code/

3.1.2    Оноосон нэр

3.1.3    Өмчлөгчийн нэр, регистрийн дугаар

3.1.4    Зориулалт

3.1.5    Талбайн хэмжээ

3.1.6    Ашиглалтад орсон огноо

3.2       Энэ журмын 3.1-д заасан үзүүлэлтүүдийг хангасан мэдээллийг аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдээлэл солилцох гэрээний дагуу авч бүрдүүлнэ.

3.3       Үл хөдлөх эд хөрөнгийн үндсэн бүртгэл нь нутаг дэвсгэрийн зарчмаар ангилсан байршлыг тодорхойлсон зураглалтай байна.

3.4       Энэ журмын 3.2-т заасан байгууллагуудаас авах мэдээллийг хагас жилд нэг удаа авч Татварын хэлтсийн мэдээлэл судалгаа, статистик, эрсдэлийн тасагт боловсруулалт хийнэ.

Дөрөв: Үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчийн бүртгэл

4.1       Үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчийн бүртгэл нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4-р зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа этгээдийг татвар төлөгчөөр татварын албанд бүртгэх үйл ажиллагаа юм.

4.2       Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн тухай суурь мэдээллийг дараахи байгууллагуудаас мэдээлэл солилцох гэрээний дагуу авна.

4.2.1    Төрийн өмчийн хороо

4.2.2    Өмчийн алба

4.2.3    Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг

4.2.4    Нийтийн аж ахуйн Булганмээж ХХК

4.2.5    Бусад

4.3       Үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчийн бүртгэлд өмчлөгчөөс гадна уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигч, түрээслэгчийн мэдээллийг хамруулна.

4.4       Татвар төлөгчийг бүртгэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн татварын албаны бүртгэлийн дугаар болон үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчийн бүртгэлийн дугаар олгоно.

4.4.1    Үл хөдлөх эд хөрөнгийн татварын албаны бүртгэлийн дугаар нь аймаг, сум, баг, хорооны байршлыг тодорхойлсон код, хорооны нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн 4 орон бүхий дугаарыг агуулна.

4.4.2    Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн дугаар нь аж ахуйн нэгж, байгууллагын хувьд бүртгэлийн дугаар, иргэний хувьд регистрийн дугаар байна.

 

4.5       Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ нь А4 хэмжээтэй үнэт цаас байх ба нүүрэн талд дараахи үзүүлэлтүүдийг тусгасан байна.

•           Гэрчилгээний дугаар

•           Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэлийн дугаар

•           Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаар /Post kod/

•           Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанаас өмчлөгчид олгосон бүртгэлийн дугаар

•           Үл хөдлөх эд хөрөнгийн татварын албаны бүртгэлийн дугаар

•           Өмчлөгчийн овог нэр

•           Ашиглалтанд орсон огноо, өмчлөлд орсон огноо

•           Анхны үнэлгээ

Ар тал нь 4 хэсгээс бүрдэнэ.

А. Өмчлөгчийн өөрчлөлтийн мэдээлэл

•           Овог, нэр

•           Огноо

•           Тэмдэглэгээ

•           Бүртгэсэн татварын хэлтэс, байцаагчийн тэмдэг

Б. Үнэлгээний өөрчлөлтийн мэдээлэл

•           Үнэлгээ

•           Огноо

•           Үнэлгээний хэлбэр

•           Үнэлгээ хийсэн байгууллагын нэр, тусгай зөвшөөрлийн дугаар

•           Бүртгэсэн татварын алба, байцаагч, тэмдэг

В. Татварын ногдол, төлөлтийн мэдээлэл

•           Он

•           Ногдол

•           Төлөлт

•           Баталгаажуулсан татварын алба, байцаагч, тэмдэг

Г. Бусад мэдээллийн өөрчлөлт

•           Өөрчлөлтийн агуулга

•           Огноо

•           Бүртгэсэн татварын алба, байцаагч, тэмдэг

Тав: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийг бүртгэх

5.1.      “Татвар төлөгчийг бүртгэх журам”-ын 5.2 дахь заалтын дагуу орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь уг зүйлийг өмчилж, эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харъяалагдах татварын албанд бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч хийж, мэдээллийг Татварын хэлтсийн мэдээлэл судалгаа, статистик, эрсдэлийн тасагт ирүүлнэ.

5.2.      Энэ журмын 4.2-т заасан мэдээллийг Татварын ерөнхий газрын Мэдээллийн технологийн төв, 4.3-т заасан түрээслэгчийн тухай мэдээллийг баг хариуцсан татварын улсын байцаагч бүртгэснийг Аймгийн Татварын хэлтсийн Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс улирал бүр мэдээллийн санд оруулна.

Зургаа: Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үнэлгээ

6.1 Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үнэлгээг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн 5.1 дэх заалтын дагуу бүртгэх ба үнэлгээ нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар баталгаажсан байна.

6.2 Хөрөнгийн үнэлгээг “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулж болно.

6.3 “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль” –ийн 8 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн татварын зориулалттай үнэлгээний аргачлалыг татварын алба,  хөрөнгө үнэлгээний мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.

Долоо: Бүртгэлийн мэдээллийн сан, Түүнийг бүрдүүлэх, өөрчлөлт оруулах, ашиглах

7.1 Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, боловсруулах, ашиглах, хамгаалах асуудлыг Татварын ерөнхий газрын мэдээллийн технологийн төв хариуцна.

7.2 Аймгийн татварын хэлтсийн мэдээлэл судалгаа, статистик, эрсдэлийн тасаг нь аймгийн агентлагууд, сумдын татварын байцаагчдаас авах мэдээллээр Татварын ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвийг хангана.

7.3 Мэдээллийн нэгдсэн сангийн өөрчлөлтийг хагас жил тутам хийнэ.

7.4 Татварын ерөнхий хуулийн 13.6 дахь заалтын дагуу татвар төлөгч нь улсын бүргэлийн гэрчилгээ, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх тухай бүрт өөрчлөлт орсноос хойш 20 хоногийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ.

Найм: Хүлээлгэх хариуцлага

 

8.1 Энхүү журмыг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

  • Цахим тайлан

  • Mobile МТА

  • Зөвөлгөө

  • Холбоо барих

    БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС
    Хаяг: Булган аймаг, Булган сум. Жаргалант баг
    Вэб сайт: http://www.bulgan.mta.mn
    Email: bulgan@mta.mn
    Утас: 70342040, 70342838, 70342693,
    703452195, 70342195, 70342516