ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: 2018 оны 7 сарын НӨАТ-ын тайланг  8 сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна. тайлангаа хуулийн хугацаанд нь тушаана уу./хуулийн хугацаа хоцроовол зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна. 1 нэгж=1000 төгрөг/

Түүхэн замнал

  • · Жижүүр Б.Байв өндөр настны тэтгэвэрт гарч Д.Батмөнх жижүүрээр томилов.
  • · Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар ХЯЛГАНАТ тосгоны татварын байцаагчаар В.Амаржаргалыг томилж, өмнө ажиллаж байсан ТУБ Э.Гантуяаг Дашинчилэн суманд шилжүүлэн ажиллуулав.
  • · ОХУ-ын Буриад улсын аялалын аймгийн бүрэлдэхүүнд тус хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн, жолооч Л.Отгонсүрэн нар орж ажиллалаа.
  • · 2012 онд аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 110.0 хувиар давуулан биелүүлсэний урамшуулалд ирсэн 20.0 сая төгрөгөөс хэлтсийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс 18,0 төгрөгөөр “Сонота-6” маркийн автомашиныг худалдан авлаа.
  • · Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтсээс аймагт 3 удаа  зохион байгуулсан сургалтанд хэлтсийн дарга, 5 тасгийн дарга,  төвийн татварын улсын байцаагч нарыг хамруулсан бөгөөд агентлагуудын дарга нар болон иргэдийн дунд телевизийн шууд нээлттэй хэлэлцүүлэг явуулахад тус хэлтсийн дарга оролцож, иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.
  • · Жил болгон уламжлал болж буй төвийн бүсийн уулзалт арга хэмжээ 2013 онд Архангай аймагт болж манай хэлтсийн хамт олон Архангай ,Завхан аймгийн нутгаар 7 хоногын аялал хийлээ.

sport_bulgan

Мөн тус хэлтэс нь Татварын Ерөнхий Газрын “Хяналт-Шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар”-аас  харъяа нэгжийн 2013 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлд мэдээллийн нэгдсэн сангийн тоо, мэдээнд үндэслэн 6 төрлийн шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн үнэлгээгээр 80.712 оноогоор “В” үнэлгээтэй дүгнэгдэж системийн хэмжээний нийт 31 хэлтэс, албадаас 7-р байр эзэлж “Өргөмжлөл”-өөр шагнагдсан амжилтаар “Монгол улсын үндэсний татварын албаны ажилтны өдөр”-өө угтлаа.

  • · Сангийн яамнаас Монгол улсын санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн албыг бэхжүүлэх үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгааг нь үнэлэн Татварын хэлтсийн ТХТасгийн ТУАБ Д.Оюунгэрэл, ТТҮТасгийн ТУАБ Ц.Батцэцэг нарыг “Санхүү-банкны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнасан байна.

 

shagnal_bulgan

Мөн тус хэлтэс нь Татварын Ерөнхий Газрын “Хяналт-Шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар”-аас  харъяа нэгжийн 2013 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлд мэдээллийн нэгдсэн сангийн тоо, мэдээнд үндэслэн 6 төрлийн шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн үнэлгээгээр 80.712 оноогоор “В” үнэлгээтэй дүгнэгдэж системийн хэмжээний нийт 31 хэлтэс, албадаас 7-р байр эзэлж “Өргөмжлөл”-өөр шагнагдлаа.

 

 

 

  • Цахим тайлан

  • Mobile МТА

  • Зөвөлгөө

  • Холбоо барих

    БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС
    Хаяг: Булган аймаг, Булган сум. Жаргалант баг
    Вэб сайт: http://www.bulgan.mta.mn
    Email: bulgan@mta.mn
    Утас: 70342040, 70342838, 70342693,
    703452195, 70342195, 70342516