ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа 2018 оны 06 сарын 01-ны дотор тушаана уу.

     Монгол Улсын татварын албаны чиг үүргийн дагуу ААН байгууллага, иргэдэд татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, татварын тайлан гаргахад туслалцаа үзүүлэх, зөвлөлгөө өгөх, татварын тайлангийн ирцийг бүрдүүлэх, ногдуулсан татвар болон татварын өрийг хураан барагдуулах чиг үүрэгтэй ажилладаг .

Тус тасагт 17 сумын 23 байцаагч ажиллаж байна.

Энэхүү нэгж нь улсын болон орон нутгийн төсвийн татварын орлогыг төлөвлөх, гүйцэтгэлийг хангуулах, татвар хураах, татварын өр барагдуулах чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

1.  Улсын болон орон нутгийн төсвийн татварын орлогын төлөвлөгөөний төсөл боловсруулах, нэгтгэх, батлагдсан төлөвлөгөөг ТЕГ-ын орлогын асуудал хариуцсан нэгж, орон нутгийн санхүү эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

2.  Татварын орлогын төлөвлөгөөг татвар төлөгч, татварын төрөл, төсөв тус бүрээр хуваарилан холбогдох мэдээллийн санд бүртгэх;

3.  Хуулиар батлагдаж, хуваарилагдсан татварын орлогын төлөвлөгөөний сар, улирлын хуваарийг татвар төлөгчдөд хүргүүлэх, төлөвлөгөөний хуваарь болон өмнөх хугацааны татварын ногдлын хэмжээг харгалзан албан татварын урьдчилгаа төлөлт хийлгэх;

4.  Татвар төлөгчдөөс төсөвт төлсөн татварын орлогыг төсөвт хугацаанд нь бүрэн төвлөрүүлэхтэй холбогдуулан Сангийн яам, Төрийн сан болон арилжааны банктай хамтран ажиллах;

5.  Татварын орлогын бүртгэл хөтлөх, орлогын гүйцэтгэлийг тулган, баталгаажуулах, улсын болон орон нутгийн төсвийн татварын орлогын залруулга, зарлагын гүйлгээний хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэх;

6.  Татварын орлогын гүйцэтгэлийг сар бүр ТЕГ-ын орлогын асуудал хариуцсан нэгж болон дээд шатны нэгжид хүргүүлэх, татварын орлогын гүйцэтгэлд шаардлагатай засвар оруулах;

7.  Татварын тайлан, татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан татвар, нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг тухайн төрлийн татварын хууль, улсын байцаагчийн актаар тогтоосон хугацаанд төсөвт төлүүлэх;

8.  Татварын өр дуудах үйл ажиллагаанаас хүлээн авсан татварын өрийгхураан барагдуулах ажиллагааг хэрэгжүүлэх, хамтран ажиллах;

9.  Хугацаандаа төлөгдөөгүй татварын өрийг хуульд заасны дагуу шат дараалсан арга хэмжээ авч барагдуулах, алданги, торгууль ногдуулах, холбогдох мэдээллийн санд бүртгэх, шүүхийн шийдвэртэй татварын өрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэн барагдуулах ажлыг зохион байгуулах;

10.  Татварын өр барагдуулахтай холбогдуулан хуульд заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах, татвар төлөгчийн гомдлын дагуу шүүхээр шийдвэрлэгдэх маргаанд зохих тайлбар өгч, шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчаар оролцох, шүүх болон хууль, хяналтын байгууллагын шийдвэрийг холбогдох мэдээллийн санд бүртгэх;

11.  Татварын өрийг хураан барагдуулах, татвар хураах чиглэлээравч хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж, хөтөлбөр боловсруулах, холбогдох орон нутгийн төрийн захиргааны болон хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллах;

12.  Татвар төлөгчийн баталгаажсан илүү төлсөн татварыг бусад төрлийн татварт суутган тооцох, буцаан олгох, холбогдох мэдээллийн санд бүртгэх;

13.  Тухайн татварын жилийн эцсийн татварын өр, авлагыг татвар төлөгч нэг бүртэй тулган баталгаажуулж, газар (хэлтэс)-ын даргын тушаалаар баталгаажуулах, зохих журмын дагуу үлдэгдэлд өөрчлөлт оруулах ажлыг татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан нэгж, статистик, эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжтэй хамтран зохион байгуулах, хяналт тавих;

14.  Татвар төлөгчийн хувийн хэрэгт татвар хураалтын чиглэлээр орсон өөрчлөлтийг өөрчлөлт орсон тухай бүр баяжилт хийх, холбогдох журмын дагуу цэгцлэн архивт шилжүүлэх;

15.  Татварын хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан журам, дүрэм, заавар, аргачлал, зөвлөмжийг татвар төлөгчдөд тухай бүр хүргүүлэх, хэрэгжилтийг хангуулах, татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийг сурталчлах, үйлчилгээ үзүүлэх ажлыг хөнгөн шуурхай, зохион байгуулах;

16.  Хуулийн дагуу татвар төлөгчдөд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, татварын тайлангаар тодорхойлогдсон алдагдлыг хойшлуулан тооцох асуудлыг татвар төлөгчдөд дэмждэг үзүүлэх нэгжтэй хамтран гүйцэтгэх;

17.  Бэлэн мөнгөөр албан татвар төлсөн гэрчилгээ, онцгой албан татварын тэмдэг зэрэг үнэт цаас, тооцоот маягтын зарцуулалтад хяналт тавьж ажиллах, онцгой албан татварын тэмдгийн захиалгыг татвар төлөгчдөөс авч нэгтгэн ТЕГ-ын орлогын асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх, хуваарийн дагуу тэмдгийг олгох, татвар төлөгчдөд олгосон мэдээллийг холбогдох мэдээллийн санд бүртгэх, спирт, архины үйлдвэрүүдийн технологийн шугамд суурилуулсан хяналтын тоолуурын ашиглалтанд хяналт тавих замаар хуулийн хэрэгжилтийг хангуулах;

18.  Татварын орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл, орлогын бүтэц, татвар төлөгчдийн хөрөнгө, авлага, өглөг, татварын өр, татвар хураалтын чиглэлээр цаг үеийн шаардлагатай судалгаа хийн үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах;

19.  Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар /АТБӨЯХАТ/, авто тээврийн хэрэгслийн агаарын бохирдлын болон зам ашигласны төлбөрийг хураах ажлыг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд орон нутгийн төрийн захиргааны болон хууль, хяналтын байгуулагатай хамтран зохион байгуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих;

20.  Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн материалыг шалган, баталгаажуулах, нэгтгэлийг холбогдох байгууллагад хүргүүлэх;

21.  Чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа татварын албанд бүртгэгдээгүй, татварт хамрагдаагүй татвар төлөгчдийг илрүүлж татварт хамруулах, нуугдмал орлогыг ил болгох, татвар төлөгчөөр бүртгүүлэх ажлыг татвар төлөгчтэй харилцах нэгжтэй нэгжтэй хамтран зохион байгуулах;

22.  Тодорхойгүй орлогын бүртгэл судалгаа хөтөлж орлогыг тодруулах талаар холбогдох төрийн байгуулага болон арилжааны банкуудтай хамтарч ажиллах

23.  Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын хуулийн дагуу урамшуулал олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих, татварын нэгдсэн систем /НӨАТУС/-д бүртгэгдээгүй татвар төлөгчийг олж илрүүлэн бүртгэл хамруулах чиглэлээр татвар төлөгчтэй харилцах нэгжтэй хамтран ажиллах.  Сумын татварын тасаг, улсын байцаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагааныүндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, удирдлагаар хангах, хяналт тавих;

25.  Харьяалах дээд байгууллагаас шаардсан шуурхай мэдээ, судалгааг заасан хугацаанд, үнэн зөв гаргаж, хүргүүлэх;

26.  Татварын өр барагдуулалт, төлөвлөгөөний биелэлт, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх ажлын стандартыг ханган биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж хуулийн дагуу ажиллах;

27.  Нэгжийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн стандартын дүнг хагас, бүтэн жилээр гаргах.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь төсвийн татварын орлогын төлөвлөгөө боловсруулах, түүний гүйцэтгэлийг хангах, татварын хуулийнхэрэгжилтийг хангуулах, хэлтэс /газар/-ийн даргаас дээрх асуудлаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр тухай бүр хангах замаар хэрэгжинэ.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь татварын газар /хэлтэс/-ын дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, улсын /ахлах/ байцаагч байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь ТЕГ, НТГ, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, татвар төлөгч хуулийн этгээд, хувь хүн байна.

д/д

Сумд

Албан тушаал

Нэр

1

Булган сум

ТУАБ

Д.Оюунгэрэл

ТУБ

Г.Гантуяа

ТУБ

Б.Солонго

ТУБ

Д.Золжаргал

Хураагч

Ж.Ганбаатар

Хураагч

У.Мөнхчимэг

Хураагч

Ц.Очирхүү

 

2

Баян-агт сумын

ТХ

Г.Энхчимэг

3

Баяннуур сумын

ТХ

З.Отгонтуяа

4

Бугат сумын

ТУБ

Х.Халиунбат

5

Бүрэгхангай сумын

ТУБ

М.Батцэнгэл

6

Гурванбулаг сумын

ТУБ

Н.Энхчимэг

7

Дашинчилэн сумын

ТУБ

Г.Отгонсүрэн

8

Орхон сумын

ТУБ

О.Наранчимэг

9

Могод сумын

ТУБ

Д.Соёлмаа

10

Рашаант сумын

ТУБ

Д.Энэбиш

11

Сайхан сумын

ТУБ

Г.Энхтуяа

12

Сэлэнгэ сумын

ТУБ

Г.Цогзолмаа

13

Хангал сумын

ТУБ

Г.Амаржаргал

14

Хишигөндөр сум

ТХ

М.Болормаа

15

Хутагөндөр сумын

ТХ

Э.Эрдэнэцэцэг

16

Хялганат тосгоны

ТУБ

В.Амаржаргал

17

Тэшиг сумын

ТХ

М.Сэргэлэнбат

  • Цахим тайлан

  • Mobile МТА

  • Зөвөлгөө

  • Холбоо барих

    БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС
    Хаяг: Булган аймаг, Булган сум. Жаргалант баг
    Вэб сайт: http://www.bulgan.mta.mn
    Email: bulgan@mta.mn
    Утас: 70342040, 70342838, 70342693,
    703452195, 70342195, 70342516