ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: НӨАТ-ын 5 сарын тайланг 06 сарын 10-ны дотор тайлагнаж, татварын тооцоогоо хийнэ үү.

15658604_123389144822818_1418019898_oБүтэцийн хувьд тасгийн дарга ТУАБ Ц.Батцэцэг, Татварын улсын байцаагчаар Н.Цэрэнсодном, Б.Дэлгэрмаа, Ц.Алтантуяа, П.Отгонбаяр нар ажиллаж байна.

ТАТВАР ТӨЛӨГЧТЭЙ ХАРИЛЦАХ ТАСГИЙН ЧИГ ҮҮРЭГ

Энэхүү нэгж нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, татварын тайлан хүлээн авч татварын ногдуулалт хийх, тайланд боловсруулалт хийх, цахим тайлан, төлбөр тооцоог нэвтрүүлэх, татвар төлөгчдөд сургалт, сурталчилгаа, таниулах арга хэмжээ зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Үүнд:

1.  Татвар төлөгчийг шинээр бүртгэх, хасах, нэмэлт өөрчлөлт оруулах, татварын төрлийн бүртгэл хөтлөх, татвар төлөгчийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

2.  Татвар ногдох орлого, татвар ногдох зүйл бүхий татвар төлөгчийг бүртгэх;

3.  Шинээр бүртгэгдсэн хуулийн этгээдэд хувийн хэрэг нээх, холбогдох ажлын чиглэлээр баяжилт хийх;

4.  Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн боловч татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, хаяг байршилдаа байдаггүй татвар төлөгчийг эрэн сурвалжлах, татвар төлөгчөөр бүртгэх;

5.  Татварын тайлан ирүүлбэл зохих татвар төлөгчийг тодорхойлон, сар, улирал, жилийн тайлангийн ирцийг хангуулах, ажлыг зохион байгуулах, татварын тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй татвар төлөгчдөд хуулийн дагуу хариуцлага тооцох;

6.  Татварын нэгдсэн систем /НӨАТУС/-д бүртгэгдээгүй татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг олж илрүүлэх, бүртгэх, хариуцлага тооцох, холбогдох мэдээ, судалгааг гаргаж нэгтгэн, ТЕГ-ын холбогдох нэгжид хүргүүлэх;

7.  Тайлан хүлээн авах үйл ажиллагааг цахим хэлбэрт үе шаттайгаар бүрэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэн, цахим гарын үсэг, нэвтрэх эрх, нууц үгийг олгох;

8.  Татвар төлөгчөөс татварын тайлан хүлээн авах, татвар ногдуулах;

9.  Татварын хууль тогтоомжид заасны дагуу хувь хүн, хуулийн этгээдийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг хүлээн авч, нэгтгэлийг хийх, удирдах дээд шатны байгууллагад хүргүүлэх;

10.  Татвар төлөгчийн ирүүлсэн татварын тайланд хөндлөнгийн мэдээлэл болон татварын тайлангийн үзүүлэлтийг ашиглан тайлангийн боловсруулалт хийж, зөрчилтэй тайланг засварлан үнэн зөв болгох шаардлагыг татвар төлөгчид хүргүүлэн хэрэгжүүлэх;

11.  Зөрчилтэй тайланг засварлаж ирүүлэх шаардлагыг биелүүлээгүй, тайлангаар татварын ногдлыг дутуу хийсэн нь тайлан боловсруулалтаар тогтоогдсон татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулах санал хүргүүлэх;

12.  Татвар төлөгчийн кассын машин, систем ашиглахад нь хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, анхан шатны баримтыг бүртгэх тогтолцоог бүрдүүлэх ажлыг холбогдох нэгжүүдтэй хамтран зохион байгуулах;

13.  Ажлын байрны зураг авалт хийх, татварын ногдлыг бодитоор тодорхойлоход шаардлагатай мэдээллийг цуглуулж, нэмэгдэл орлогын эх үүсвэрийг олж илрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх;

14.  Хувь хүн, хуулийн этгээд далд эдийн засагт байх сонирхол, хандлагыг бууруулах, татвар төлөгчдийг татварын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авах;

15.  Тухайн татварын жилийн эхэнд байсан татварын өр, авлагыг татвар төлөгч нэг бүртэй тулган баталгаажуулж, даргын тушаалаар батлуулах, зохих журмын дагуу үлдэгдэлд өөрчлөлт оруулах ажлыг татварын орлогын асуудал хариуцсан нэгж, статистик, эрсдэлийн удирдлага хариуцсан нэгжтэй хамтран хийж гүйцэтгэх;

16.  Удирдлагыг татвар төлөгчдийн бүртгэл, татвар ногдуулалт, татварын үйлчилгээ, татварын тайлангийн ирцийн талаарх цаг үеийн шуурхай, үнэн зөв мэдээллээр хангах;

17.  Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс татвар төлөгчийн бүртгэл, татвар ногдуулалт, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээнд удирдамж хөтөлбөр боловсруулан оролцох;

18.  Татвар төлөгчийн утсаар, цахим хэлбэрээр ирүүлсэн болон биеэр асуусан асуулт, санал, хүсэлтийг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэх, харьцдаг татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг /хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон ажлын байранд зөвлөгөө зааварчилгаа өгөх, татвар төлөгчдийг мэдээллээр хангах, туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах/ нэгдсэн төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх;

19.  Цахим тайлангийн систем болон ухаалаг төхөөрөмж, утас, цахим шуудан, илгээмж зэрэг цахим хэлбэрийг ашиглан татвар төлөгчдөд сургалт, сурталчилгааны материал хүргүүлэх ажлыг тогтмолжуулж, үйлчилгээндээ орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх;

20.  Татварын хууль тогтоомж, татварын албаны үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг байнга зохион байгуулж, харьцдаг татвар төлөгчдийн татварын мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

21.  Татварын үйлчилгээ, сурталчилгаа, ногдуулалт, тайлан боловсруулах ажлыг боловсронгуй болгох чиглэлээр олон улсын болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах;

22.  Татвар төлөгч, оюутан, сурагчдын дунд хэлэлцүүлэг, уралдаан, тэмцээн, “Татварын харилцаанд оролцогчдыг дэмжих өдөрлөг“-ийн арга хэмжээг зохион байгуулах;

23.  Татвар ногдуулалт, тайлан боловсруулалт болон татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэхэд мэдээллийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс хэрэглээний програмуудын бодлогын даалгавар зохиох, өөрчлөлт оруулахад санал өгөх, идэвхитэй хамтран ажиллах;

24.  Төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээг татвар төлөгчдөд хүргэх, шуурхай удирдлагаар хангах, уг үйлчилгээнээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг холбогдох журмын дагуу шийдвэрлэн хугацаанд хариу өгөх ажлыг зохион байгуулах;

25.  Татвар төлөгчдөд мэдээллийн сангаас лавлагаа, тодорхойлолтыг цахимаар гаргаж өгөх.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь татвар төлөгчдийг дэмжих, шаардлагатай мэдээллээр хангах, тэдэнд зөвлөгөө өгөх, шуурхай үйлчилгээ үзүүлэх, бүх талын үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь татварын хэлтэс /газар/-ийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, улсын /ахлах/ байцаагч байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь ТЕГ, Нийслэлийн татварын газар /НТГ/, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, татвар төлөгч хуулийн этгээд, хувь хүн байна.

  • Цахим тайлан

  • Mobile МТА

  • Зөвөлгөө

  • Холбоо барих

    БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС
    Хаяг: Булган аймаг, Булган сум. Жаргалант баг
    Вэб сайт: http://www.bulgan.mta.mn
    Email: bulgan@mta.mn
    Утас: 70342040, 70342838, 70342693,
    703452195, 70342195, 70342516