ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: 2018 оны 7 сарын НӨАТ-ын тайланг  8 сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна. тайлангаа хуулийн хугацаанд нь тушаана уу./хуулийн хугацаа хоцроовол зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна. 1 нэгж=1000 төгрөг/

15666206_1807001132846162_32824949_n

Уг тасаг нь 2012 онд үүсгэн байгуулагдсан. Тасгийн дарга ТУАБ Л.Пагмадорж,  инженерээр ТУБ М.Бямбадорж  нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явууулж байна.

ЭСТасаг нь эрсдэлд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх, эрсдлийн бодлогыг тухайн шатны татварын албаны хэмжээнд зохион байгуулах, үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг эрсдэл тооцох нэгж тус бүрээр бий болгож, татварын бүх төрлийн статистик мэдээ, мэдээллийг нэгтгэн боловсруулах, мэдээллийн үнэн зөв байдлыг хангуулах, түүнд хяналт тавих, татварын хэлтсийн удирдлага, холбогдох тасгуудыг статистик мэдээ, мэдээллээр хангах, боловсронгуй болгох, хэлтсийн хэмжээний татварын программын бүрэн бүтэн ажиллаж байгаа эсэх, мэдээлэл технологи болон хэлтсийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн ажиллаж байгаа байдалд хяналт тавих чиглэлэээр ажил үйлчилгээгээ явуулан ажиллаж байна.

Үүнд:

1.Татварын албадаас графикт тайлан мэдээг цаг хугацаанд нь шалган хүлээн авч, нэгтгэн, мэдээллийн сангийн үзүүлэлтүүдээр баяжуулан, шаардлагатай цаг хугацаанд үнэн зөв мэдээллээр холбогдох хэлтэс, албад болон удирдлагыг хангаж ажиллах

2. Албан ёсны мэдээллийг нэгтгэн хуулиар тогтоосон албан ёсны мэдээллийг хугацаанд нь Үндэсний статистикийн хороонд гаргаж өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэх зорилготой мэдээлэл судалгааны дүнг холбогдох хэлтэс, албанд гаргаж өгөх

3.Татварын албадын эдийн засагч, статистикчдыг бэлтгэх, давтан сургах, татварын хэрэглээний програм хангамжийн ашиглалт, мэдээллийн сан бүрдүүлэлт, ашиглалттай холбоотой татварын байцаагчдад зориулсан сургалтыг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах

4.Эрсдэлд суурилсан татвар төлөгчийн ангилал тогтоож, эрсдлийг шийдвэрлэх арга хэмжээний стратеги боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах

5.Татварын хяналт шалгалтад хамруулах татвар төлөгчдийг эрсдэлээр ангилан төлөвлөгөө боловсруулж, хяналт шалгалтанд шилжүүлэх, хийгдсэн хяналт шалгалтын ажилд хяналт-шинжилгээ, үнэлгээхийж үр дүнг гаргах

6.Татварын төрөл, татварын албаны үйл ажиллагааны чиглэл, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал бүрээр эрсдлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, далд эдийн засгаас бий болж байгаа нуугдмал орлогыг ил болгох, татвараас зайлсхийгчидтэй тэмцэх, татвар төлөгчдийн хүрээг шинэ татвар төлөгчдөөр өргөтгөх боломжийг нэмэгдүүлэх

7.Татвар төлөгчдийг татварын аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг дээшлүүлэх талаар бусад нэгжүүдтэй хамтран ажиллах

8.Татварын эрсдэлтэй холбоотой тайлан мэдээ, судалгааг нэгтгэн дүгнэж, удирдлагад танилцуулах, холбогдох арга хэмжээ авах

9.Татварын эрсдэл хариуцсан байцаагчдыг салбарын чиглэлээр сургах мэргэшүүлэх талаар бусад газар, хэлтсүүдтэй хамтран ажиллах

 

  • Цахим тайлан

  • Mobile МТА

  • Зөвөлгөө

  • Холбоо барих

    БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС
    Хаяг: Булган аймаг, Булган сум. Жаргалант баг
    Вэб сайт: http://www.bulgan.mta.mn
    Email: bulgan@mta.mn
    Утас: 70342040, 70342838, 70342693,
    703452195, 70342195, 70342516