Монголын татварын тогтолцоо

Татварын хөгжлийн эхэн үе шат: 

  • 1990 онд Албан татварын тухай хууль, 1992 онд татварын 5 багц хууль батлагдсанаар шинэ үеийн татварын тогтолцооны суурь тавигдсан. 
  • Татварын ерөнхий хууль 
  • Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хууль 
  • Хүн амын орлогын албан татварын тухай хууль 
  • Худалдааны албан татварын тухай хууль 
  • Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль 
  • 1997 онд олон улсад түгээмэл хэрэглэдэг шууд бус татварын хуулиуд батлагдсан. 
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 
  • Онцгой албан татварын тухай хууль 

Татварын шинэчлэлийн үе шат: 

  • Нэгдүгээр үе шатны шинэчлэл 2007 онд хийгдсэн.  
  • Татварын дөрвөн 10-ын зарчмыг нэвтрүүлсэн 
  • Татварын ачааллыг бууруулсан 
  • Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэчлэл хийгдсэн 
  • Хоёрдугаар үе шатны шинэчлэл 2020 онд хийгдсэн. 
  • Эдийн засаг, бизнесийн дэмжих 
  • Хуулиар ногдуулсан татварыг бүрэн хураах 
  • Шударга татвар төлөгчийг дэмжих 
  • Олон улсын татварын шинэ зарчмуудыг нэвтрүүлэх 

Монгол Улсын татвар нь татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.  

 Албан татвар гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг; 

Төлбөр гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг; 

Хураамж гэж төрийн байгууллагаас аливаа этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. 

Албан татварыг ногдуулан авах аргаар нь ШУУД ТАТВАР, ШУУД БУС ТАТВАР гэж ангилна.  

Шууд татварыг татвар төлөгчийн орлого, эд хөрөнгөд шууд ногдуулдаг бөгөөд татварыг орлого олж байгаа болон хөрөнгө эзэмшиж байгаа этгээд төлдөг. 

Шууд бус татварыг бараа ажил үйлчилгээний үнэд оруулж, барааг худалдан авагч этгээд төлдөг. 

Татварыг хэн авч байгаагаар нь УЛСЫН болон ОРОН НУТГИЙН албан татвар гэж ангилна.  

Улсын татварын хуь хэмжээг Улсын Их Хурал, түүний тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан Засгийн газар тогтооу болно. 

Орон нутгийн татварын хувь хэмжээг Улсын Их Хурлын тсгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүрэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож болно.  

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд Монгол Улсын татвар нь 13 татвар, 14 төлбөр, 3 хураамжтай байхаар зохицуулсан.  

 

Татвар 

Улсын 

Орон нутгийн 

Албан татвар 

7.2.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар; 

7.2.2.гаалийн албан татвар; 

7.2.3.нэмэгдсэн өртгийн албан татвар; 

7.2.4.онцгой албан татвар; 

7.2.5.автобензин, дизелийн түлшний албан татвар; 

7.2.13.хувь хүний орлогын албан татвар; 

7.2.14.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар; 

7.2.15.малын тоо толгойн албан татвар; 

7.2.16.автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар; 

7.2.19.галт зэвсгийн албан татвар; 

7.2.20.нийслэл хотын албан татвар; 

7.2.21.нохойны албан татвар; 

7.2.22.өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар; 

Төлбөр 

7.2.6.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр; 

7.2.7.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр; 

7.2.8.агаарын бохирдлын төлбөр; 

7.2.11.газрын тосны нөөц ашигласны төлбөр; 

7.2.30.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөр 

7.2.10.ус бохирдуулсны төлбөр; 

7.2.12.газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр; 

7.2.18.газрын төлбөр; 

7.2.24.байгалийн ургамал ашигласны төлбөр; 

7.2.25.усны нөөц ашигласны төлбөр; 

7.2.26.рашаан ашигласны төлбөр; 

7.2.27.ойн нөөц ашигласны төлбөр; 

7.2.28.ан амьтны нөөц ашигласны төлбөр; 

7.2.29.түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 

Хураамж 

7.2.9.улсын тэмдэгтийн хураамж 

7.2.17.ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж 

7.2.23.хог хаягдлын үйлчилгээний хураамж