Үйл ажиллагааны тайлан

БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗРЫН 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

2025.06.10                                                                                                                                                                                                                                 Булган аймаг

Д/д

Стратеги төлөвлөгөө болон үндэслэж байгаа бусад бодлогын баримт бичиг, хууль тогтоомж

Төсөв

Шалгуур үзүүлэлт

Суурь түвшин

Зорилтот

түвшин

Хүрсэн түвшин буюу хэрэгжилт

/хүрээгүй бол тайлбар/

Хувь

Нэг. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ

1.1

“Алсын хараа 2050” бодлогын баримт тусгагдсан зорилт, арга хэмжээ

Үйл ажиллагааны зардлаар

Тухайн жилээс шинээр мөрдөгдөх татварын  хууль, тогтоомж шийдвэрийг хэрэгжүүлж төсвийн орлогыг нэмэгдүүлсэн хувиар тооцно.

 

Шинээр мөрдөгдөж эхэлсэн татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлснээр татварын орлогыг нэмэгдүүлнэ.

Шинээр мөрдөгдөж байгаа татварын хууль тогтоомжийг татвар төлөгчдөд сурталчилах ажлыг зохион байгуулснаар тайлант хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад  шинээр үүсгэн байгуулагдсан 241 хуулийн этгээдийг шинээр татвар төлөгчөөр бүртгэсэн татвар төлөгчийн тоо 10.1 хувь, 1759  иргэнийг шинээр татвар төлөгчөөр бүртгэн бүртгэлтэй татвар төлөгч иргэн 3,8 хувиар тус тус өссөн байна. Төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 7,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

100

1.1.1

Тайлант жилд шинээр батлагдсан татварын хууль, тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлнэ.

1.2

МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ

Үйл ажиллагааны зардлаар

 

 

 

Хуулийн хугацаанд тайлагнасан татварын тайлангийн ирцийг нэмэгдүүлсэн хувь.

2024 онд 7 татварын төрлийн 13945 тайланг 99,9 хувийн ирцтэйгээр 100 хувь цахимаар хүлээн авч баталгаажуулсан.

2024 шинээр бүртгүүлсэн 545 хуулийн этгээд, 820  иргэнийг цахимаар татвар төлөгчөөр бүртгэн татварын баазад  хуулийн этгээд 2511,   иргэн 46179 бүртгэлтэй байна.

Хуулийн хугацаанд тайлагнасан татварын тайлангийн ирцийг нэмэгдүүлнэ.

Татвар төлөгчийн бааз өмнөх оныхоос 2,5 хүртэл хувиар нэмэгдсэн байна.

1.Тайлант хугацаанд 7 төрлийн 4648 татвар төлөгч тайлан ирүүлэхээс 4642 татварын тайланг  99.9  хувийн ирцтэйгээр хүлээн авч  ажиллалаа. Тайлангийн ирц 0,3 хувиар нэмэгдсэн байна.

2. 2025 оны хагас жилийн байдлаар улсын бүртгэлийн байгууллагад  шинээр үүсгэн байгуулагдсан  241 хуулийн этгээд, 1759 иргэнийг цахимаар татвар төлөгчөөр бүртгэсний үр дүнд татварын бааз суурь 3.7 хувиар өссөн байна.

100

1.2.1

Татварын тайлагналт, хураалтын үйл ажиллагааг цахимжуулж, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар татварын үйлчилгээг иргэд, татвар төлөгчдөд хүндрэлгүй болгож, татварын суурийг нэмэгдүүлнэ.

1.3

Салбарын сайдтай байгуулсан гэрээний зорилт арга хэмжээ

Үйл ажиллагааны зардлаар

1.Улсын болон орон нутгийн төсвийн татварын орлогын төлөвлөгөөг биелүүлсэн байдал.  2.Нэр төрлөөр нь жигд ханган ажилласан байдал.  

2024 оны орлогын төлөвлөгөөний биелэлт;

улсын төсөв 3,148,3 сая төгрөг, аймгийн төсөв 32,868,3 сая төгрөг, сумын төсөв 28,637,7 сая төгрөгийг тус тус төвлөрүүлсэн.

 Улсын төсөвт 3,238,9  сая төгрөг, аймгийн төсөвт 32,985,2 сая төгрөг, орон нутгийн төсөвт 28,395,9 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг татварын нэр төрлөөр 100 хувь жигд ажиллагааг ханган биелүүлнэ.

Эхний 6 сарын байдлаар улсын төсөвт 1,640.5 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 1,675.4 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 102.1 хувь, аймгийн төсөвт 18,785.0 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 18,812.5 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 100.1 хувь,  13,066.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 14,526.8  сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг орлогын 111.1 хувиар тус тус  биелүүлж ажиллалаа.

 

 

 

 

 

100

1.3.1

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын болон орон нутгийн төсвийн орлогыг цаг хугацаанд нь татварын орлогыг нэр төрлөөр нь бүрэн төвлөрүүлнэ.

1.3.2

Аймаг орон нутагт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэнийг албан татвар төлөгчийг бүртгэх журмын дагуу бүртгэж, тэдгээрийн борлуулалтын орлогыг цахим баримтын систем /И-баримт/-д бүртгэж байгаа эсэхэд улирал бүр хяналт тавьж ажиллах.

Үйл ажиллагааны зардлаар

1. Цахим системд холбосон татвар төлөгчийн хувь

 2.цахим төлбөрийн баримт  олголтын өсөлтийн хувь

2024 онд нэгдсэн системд холбогдвол зохих 14346 татвар төлөгчийг 100 хувь холбосон.

2024 онд 7516  иргэн, хуулийн этгээд цахим баримт тогтмол олгосон байна.

 

Цахим системд холбогдвол зохих бизнес эрхлэгчдийн тоог нэмэгдүүлсэн байна.

Цахим төлбөрийн баримт тогтмол олголтыг нэмэгдүүлсэн байна.

1.Аймгийн хэмжээнд и-баримт олголтыг улирал тутамд буюу 2 удаа хяналт тавьж ажилласны үр дүнд цахим төлбөрийн баримтын нэгдсэн системд холбогдвол зохих НӨАТ суутган төлөгч 430 татвар төлөгчөөс 430 татвар төлөгч буюу 100 хувь, НӨАТ суутган төлөгч биш хуулийн этгээд 2228 татвар төлөгчөөс 2228 татвар төлөгчийг буюу 100 хувь, 14452 иргэнийг цахим төлбөрийн баримтын нэгдсэн системд холбосон нь өмнөх оноос  0,69 хувиар  өссөн байна.

2.Цахим төлбөрийн баримтыг 2024 оны эхний хагас жилд 3569 татвар төлөгч,  2025 оны хагас жилээр 3725 татвар төлөгч цахим баримт тогтмол олгож 4,2 хувиар өссөн байна.

100

1.3.3

Газрын төлбөрийн орлогын биелэлтэд хяналт тавьж, Газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажиллах.

Үйл ажиллагааны зардлаар

Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлсэн хувь

2024 онд 20750 нэхэмжлэхээр 1.245.4 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн.

Газрын төлбөрийн орлого өмнөх жилээс өссөн байна.

Газрын төлбөрийн орлогоор эхний хагас жилийн байдлаар 8285 нэхэмжлэхээр 519.2 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеээс 4.2 хувиар өссөн байна.

100

1.3.4

НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаас хөрөнгийн албан татвар, малын тоо толгойн татварын өртэй татвар төлөгчдийг өрөө суутган тооцуулах хүсэлт гаргах ажиллагааг орон нутагт идэвхижүүлэх, сургалт,

Үйл ажиллагааны зардлаар

НӨАТ-ын буцаан олголтоос хөрөнгийн татвар төлсөн татвар төлөгчийн тоо

2100 татвар төлөгчийн 10.0 сая төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлсэн.

НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаас  хөрөнгийн татварын төлөх заавар, зөвлөмжийг татвар төлөгчдөд хүргэснээр өмнөх жилээс урамшууллаас орох хөрөнгийн татварын орлого өссөн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшууллаас эхний хагас жилийн байдлаар 883 татвар төлөгчийн 6.2 сая төгрөгийн хөрөнгийн татварыг төвлөрүүлсэн байна. Урамшууллаас татвар төлүүлэх мэдээ, постеруудыг газрын сайт болон ТЕГ-ын сайтаар давтагдсан тоогоор 144 удаа түгээсэн байна.

100

 

сурталчилгааг зохион байгуулан хуулийн хэрэгжилтийг хангаж хэрэгжүүлэх.

 

 

 

 

 

 

1.3.5

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, зах, худалдааны төвүүдэд урамшууллын “И-баримт” системийг нэвтрүүлэх, орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэл, татварын бааз суурийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “И-баримт” хэвлэж өгөх боломжгүй бүс нутаг, зах худалдааны төвд “QR” код уншуулан И-баримт олгох боломжийг нэвтрүүлэх. Цахим төлбөрийн баримт хэвлэж байгаа эсэхэд хяналт тавих.

Үйл ажиллагааны зардлаар

 

 

1.Зах худалдааны төвд үйл ажиллагаа эрхлэгчийн цахим системд холбосон татвар төлөгч иргэний хувь 

2.Зах худалдааны төвд үйл ажиллагаа эрхлэгчийн цахим төлбөрийн баримт  олголтын өсөлтийн хувь

Хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Газрын даргын баталсан удирдамжийн дагуу улирал тутамд нийт 4 удаа цахим төлбөрийн баримт олголтын байдлыг шалгалаа. Шалгалтад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 183 татвар төлөгч хамрагдсан ба худалдаа, үйлчилгээний чиглэлээр шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 8 иргэнийг татвар төлөгчөөр бүртгэн цахим төлбөрийн баримт олгох QR код бүхий наалтыг шинээр хэвлэж олгосон.

Шинээр худалдаа, үйлчилгээ эрхлэгч татвар төлөгчийг ТБМНС-д бүрэн холбоно.

Зах худалдааны төвд үйл ажиллагаа эрхлэгчийн цахим төлбөрийн баримт олголт нэмэгдэнэ.

1.Аймгийн хэмжээнд цахим төлбөрийн баримт олголтод улирал тутамд буюу 2 удаагийн хяналт шалгалтад зах худалдааны төвүүдэд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг давхардсан тоогоор 400 гаруй татвар төлөгч хамрагдсан ба шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 17 иргэнийг татвар төлөгчөөр бүртгэн цахим төлбөрийн баримт олгох QR код бүхий наалтыг  хэвлэж олголоо. Шалгалтаар зах худалдааны төвүүдэд цахим төлбөрийн баримт олгож байгаа татвар төлөгчийн тоо өмнөх оны мөн үеэс 17 татвар төлөгчөөр буюу 7,8 хувиар өссөн байна.

100

1.3.6

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг орон нутгийн иргэдэд сурталчилан таниулж, уг албан татварын хэмжээг тогтоож, сум дүүргийн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулан хуулийн

Үйл ажиллагааны зардлаар

Хууль, журмын шаардлагыг хангасан байх

2024 онд малын тоо толгойн албан татварын орлогоор  1,404,3 сая төгрөгийг төвлөрүүлэн төсвийн орлогын төлөвлөгөөг 86.5 хувиар биелүүлэн ажилласан.

Малын тоо толгойн орлогын албан татварын төвлөрүүлэлт өмнөх жилээс өссөн байна.

Эхний хагас жилийн байдлаар малын тоо толгойн албан татварт 492.9 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеээс 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй  байна.

100

 

хэрэгжилтийг хангаж ажиллана.

 

 

 

 

 

 

1.3.7

Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн санд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн мэдээллийг татварын албаны бүртгэлийн мэдээлэлтэй тулгаж, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянаж, орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлж ажиллана.

Үйл ажиллагааны зардлаар

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг тулган бүртгэлийн зөрүүг бууруулна.  Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлсэн байх

Авто тээврийн үндэсний төв дээр бүртгэлтэй 16542 тээврийн хэрэгсэл,  татварын баазад 16354 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа ба бүртгэлийн зөрүү үлдэгдэл 188 тээврийн хэрэгсэл. Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 591,4 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 125.8 хувиар биелүүлсэн байна.

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн  мэдээллийг тулган татвар төлбөл зохих татвар төлөгчийг татварт хамруулан төсвийн орлогын төлөвлөгөөг 100 хувь ханган биелүүлнэ

Эхний хагас жилийн байдлаар Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй 17,150 тээврийн хэрэгсэл,  татварын баазад 17,199  тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа ба оны эхний бүртгэлийн зөрүүтэй 188 тээврийн хэрэгслийн 139 тээврийн хэрэгслийн зөрүүг арилгаад байна.  Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 472.3 сая төгрөг төвлөрүүлж орлогын төлөвлөгөөг 114.0 хувиар биелүүлсэн байна.

100

1.4

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ

Үйл ажиллагааны зардлаар

Хөнгөлөлтөд хамрагдсан татвар төлөгчийн тоо

Байхгүй

Ялгаатай татварын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлснээр татварын хөнгөлөлтөд хамрагдвал зохих татвар төлөгчийг бүрэн хамруулна.

 Бүсчилсэн хөгжлийн бодлого, хойд бүсийн "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан Хойд бүсийн хоршоологчдын нэгдсэн зөвлөгөөн"-д хамрагдсан шинээр үүсэн байгуулагдсан 45 хоршооны захирал, удирлагуудад  татварын хууль тогтоомжийн талаар заавар зөвлөгөөг хүргэн шаардлагатай мэдээллээр ханган ажилласан ба тайлант хугацаанд 2 хуулийн этгээд Булган аймгийн үндсэн татвар төлөгчөөр шилжин бүртгэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна.

100

1.4.1

Хойд бүсэд Улсын их хурлаас баталж тогтоосон ялгаатай татварын хууль тогтоомжийг аймаг, орон нутгийн татвар төлөгч, бизнес эрхлэгчдэд хүргэн хэрэгжүүлж, тэдгээрийг татварын бодлогоор дэмжих.

1.4.2

Татвар төлөгчдийн зан хандлага, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн татвар төлөгч бүрт хууль тогтоомжийн сургалт сурталчилгааг зохион байгуулах.

Үйл ажиллагааны зардлаар

1.Зохион байгуулсан сургалтын тоо

2.Сургалтад хамрагдсан татвар төлөгчийн тоо

2024 онд 21 төрөл бүхий 891 удаагийн сургалтыг зохион байгуулж, 14,225 татвар төлөгч иргэн, хуулийн этгээдийг хамруулсан байна.

 

1.Татвар төлөгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон тэдэнд тохирсон сургалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан нь өмнөх оныхоос өссөн байна. 

2.Сургалтад хамрагдвал зохих татвар төлөгчийг бүрэн хамруулах ба татвар төлөгчийн тоо  өмнөх оныхоос 5 хүртэл хувиар өссөн байна.

1. Баазад бүртгэлтэй 2614 хуулийн этгээд,  47938 иргэнийг хууль мөрдөлтийн зан хандлагаар 4 түвшинд ангилан ангилал тус бүрд тохирсон сургалт, сурталчилгааны 28 заалт бүхий төлөвлөгөөний дагуу сургалтын ажил  хийгдэж байна. Баазад бүртгэлтэй татвар төлөгчдийн 12,039 нь 1-р түвшин, 8,896 татвар төлөгч 2-р түвшин , 28,256 татвар төлөгч 3-р түвшин, 1,361 татвар төлөгч 4-р түвшинд хамаарч байна. Үүнээс 3 болон 4-р түвшний 120 хуулийн этгээд 1256 иргэнд ажлын байр болон, танхим, цахимаар 6 улаагийн сургалтыг зохион байгууллаа.

2. Жилийн эцсийн тайлангийн хуулийн  хугацаа болсонтой холбогдуулан аж ахуй нэгж байгууллагуудаас утсаар болон бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу 53 байгууллагын 1153 татвар төлөгчдөд татварын тайлан илгээх, хувь хүний орлогын албан татварын тухай хууль, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар 53 удаагийн сургалт зохион байгуулан ажиллалаа.

100

1.4.3

Татварын албаны цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор татвар төлөгчийн төлсөн татварын орлогыг нэмэгдүүлэх.

Үйл ажиллагааны зардлаар

1.Цахимаар татвар төлсөн татвар төлөгчийн тоо.

2.Төсвийн орлогын гүйцэтгэл

19732 татвар төлөгчийн 64,654,4 сая төгрөгийг цахимаар төлүүлсэн байна.

Цахимаар татвараа төлсөн татвар төлөгчийн тоог нэмэгдүүлснээр татварын орлого өмнөх оныхоос өссөн байна.

Эхний 5 сарын байдлаар 11990 татвар төлөгч цахим нэхэмжлэхийг үндэслэн 35,322.2 сая төгрөгийг улс, аймаг, орон нутгийн төсөвт цахимаар төвлөрүүлсэн байна.

100

Хоёр.Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ

2.1. Татвар төлөгчийг бүртгэх, тайлан хүлээн авах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, мэдээллээр хангах, сургалт, сурталчилгаа хийх үйлчилгээг татвар төлөгчийн ангилалд нийцүүлэн чанартай хүртээмжтэй, шуурхай хүргэх

2.1.1

Татварын удирдлагын нэгдсэн системд татвар төлөгчийн бүртгэлийг төрийн болон бусад байгууллагын  мэдээлэлд үндэслэн татвар төлөгчөөр бүртгэх, хасах, шилжүүлэх ажлын хүрээнд мэдээллийн үнэн зөв байдлыг хангах.

Үйл ажиллагааны зардлаар

1.Мэдээллийн зөрүүг арилгасан хувь;

2.Татвар төлөгчийн бүртгэлийн хувь;

 

2024 онд 2511 хуулийн этгээд бүртгэлтэй  байна. Тайлант онд 545 хуулийн этгээд шинээр бүртгэн, 8 хуулийн этгээдийг татвар төлөгчийн бүртгэлээс хассан.

 

1.Бүртгэлийн үнэн зөв байдлыг хангуулан бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэлтэй 95 хувь зөрүүгүй болсон байна.

2.УБЕГ-т бүртгэгдсэн хуулийн этгээдийг 100 хувь бүртгэнэ.

3. Татвар төлөгчийн бүртгэлийн болон татварын төрлөөрх бүртгэлийн үнэн зөв байдалд хяналт тавин бүртгэлийг үнэн зөв болгон татварын баазын мэдээллийг цэгцэлсэн байна.

4.ТЕГ-ын ЭУГ-аас эрсдэлгүй шийдвэр ирүүлсэн хуулийн этгээдийг жагсаалтын дагуу тухай бүр нь татвар төлөгчийн бүртгэлээс100 хувь хассан байна.

1.Улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч татварын албанд бүртгүүлээгүй татвар төлөгч байхгүй болно.

2.Тайлант хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад  шинээр үүсгэн байгуулагдсан  241 хуулийн этгээдийг татвар төлөгчөөр цахимаар нэмж бүртгэн ТЕГ-аас баталсан үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангаж байна. 

3.ТЕГ-ын даргын 2020 оны А/59 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу бусад албанд шилжих хүсэлт ирүүлсэн 2 хуулийн этгээдийг харьяалалын дагуу шилжүүлж, 2 хуулийн этгээдийг шилжүүлэн авч зохих журмын дагуу 100 хувь бүртгэлээ.

4.Удирдлага, үүсгэн байгуулагч, гишүүдийн өөрчлөлт, эзэмшлийн хувь оролцоо өөрчлөгдсөн 12 хуулийн этгээдийн бүртгэлийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувь бүртгэлээ.

5.Татан буугдах хүсэлт ирүүлсэн 13 татвар төлөгчийн хүсэлтийг эрсдэл тооцуулахаар ТЕГ-ын ЭУГ-т хүргүүлэн эрсдэлгүй хэмээн ирүүлсэн шийдвэрийг үндэслэн татвар төлөгчийн бүртгэлээс 100 хувь хасаж шийдвэрлэлээ.

100

2.1.2

НӨАТ суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах ажлыг журмын дагуу зохион байгуулах.

Үйл ажиллагааны зардлаар

1. Бүртгэвэл зохих татвар төлөгчийг бүртгэсэн хувь

2. Хасагдвал зохих татвар төлөгчийн хасалтын хувь

2024 онд:

НӨАТ суутган төлөгчөөр бүртгэвэл 53 татвар төлөгчийн 100 хувь буюу 53 татвар төлөгчийг бүртгэн, НӨАТ суутган төлөгчийн бүртгэлээс хасагдвал зохих 24 татвар төлөгчийг төрлийн бүртгэлээс 100 хассан байна.

1.НӨАТСТ-ийн босго давсан татвар төлөгчийг 100 хувь бүртгэсэн байна.

2.НӨАТ суутган төлөгчөөс хасагдвал зохих татвар төлөгчийг хүсэлт ирүүлсэн тохиолдолд татварын төрлийн бүртгэлээс бүрэн хассан байна.

1. 2025 онд борлуулалтын орлого нь 50.0 сая төгрөгөөс дээш давсан 8 хуулийн этгээд, 18 иргэн нийт 26 татвар төлөгчийг НӨАТСТ-ийн төрлөөр 100 хувь бүртгэж татвар төлөгчийн тоо 6,2 хувиар өссөн байна.

2.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдвал зохих 37 татвар төлөгчийн мэдээллийг тулган шалгаж 9 татвар төлөгчийн НӨАТСТ-с хасагдахгүй шалтгаан, нотлох баримтыг ТЕГ-ын ТТҮГ-т 05-р сарын 12-ны өдөр хүргүүлээд байна.

100

2.1.3

Бүртгэх эрх байгууллагын мэдээлэлд үндэслэн хөрөнгийн бүртгэлийн өөрчлөлтийг бүртгэж татвар төлөгчийн баазын мэдээллийн үнэн зөв байдлыг хангах.

Үйл ажиллагааны зардлаар

Бүртгэлийн зөрүүг бууруулсан хувь

2024 онд:

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, галт зэвсгийн бүртгэлийг тулган баталгаажуулж зөрүүг бүрэн арилгасан. Автотээврийн үндэсний төвд 16542 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй,  татварын бүртгэлд 16354 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй зөрүү 188 тээврийн хэрэгсэл байна.

1.Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газрын хөрөнгийн бүртгэлийн тулгалтыг хийж татвар төлөгчийг тухай бүр нь төрлийн бүртгэлд нэмж бүртгэх болон  бүртгэлээс хассан байна.

2.Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн тулгалтыг хийж зөрүүг өмнөх оныхоос 15 хувиар бууруулна.

1.Үл хөдлөх хөрөнгө:Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн  албан татварын ногдол төлөлтийн байдалд хяналт шалгалтыг 1 удаа, Улсын бүртгэлийн хэлтсээс орон сууцнаас бусад зориулалтын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг тулгалт хийн ажилласны үр дүнд 34 хөрөнгийг шинээр бүртгэж, татвар ногдохгүй 12 үл хөдлөх хөрөнгийг бүртгэлээс хассан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчийн тоо оны эхнээс 3 хувиар буюу 34 татвар төлөгчөөр нэмэгдсэн байна.

2.Галт зэвсэг Татвар төлөгчид үйлчлэх газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгийн дагуу аймгийн Цагдаагийн газарт бүртгэлтэй 1795 галт зэвсгийг ТУНС -д бүртгэлтэй 1278  буутай тулгалт хийж 517 галт зэвсгийн зөрүүг арилгалаа. Цагдаагийн бүртгэлд тус албанд бүртгэлтэй боловч эзэмшигч нь улсын бүртгэлийн баазад өөр аймаг, дүүрэгт оршин суудаг 16 татвар төлөгчийг харьяалалын дагуу шилжүүлээд байна. Татварын албанд бүртгэлгүй боловч цагдаагийн байгууллагын шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй 42 галт зэвсэг эзэмшигчийг шинээр нэмж бүртгэлээ.ТУНС-ын хөрөнгийн бүртгэлд мэдээлэл дутуу, зөрүүтэй бүртгэгдсэн, гэрчилгээний дугаар, гол төмөр замагны дугаар, зөрүүтэй 162  галт зэвсгийн мэдээллийг шинэчлэн бүртгэж 6,210.0 мянган төгрөгийн ногдол нөхөн үүсгэж ажилласнаар татвар төлөгчийн тоо 0,2 хувиар өссөн байна.

3.Тээврийн хэрэгсэл: Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн мэдээллийг ТУНС-тэй 2 удаа тулгалт хийж ажилласны дүнд хур системээс 104 тээврийн хэрэгслийг шинээр татан бүртгэж, 489 тээврийн хэрэгслийн мэдээллийг шинэчилж, 286 тээврийн хэрэгслийн хасалтыг хийж ТУНС-д 17,199 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа  ба бүртгэлийн зөрүүг өмнөх оныхоос 73,9 хувиар бууруулж ажиллалаа.

100

2.1.4

Татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд тайлагнах түвшинг нэмэгдүүлэх.

Үйл ажиллагааны зардлаар

Хугацаандаа тайлагнасан татвар төлөгчийн өсөлтийн хувь

2024 онд тийт 7 төрлийн татварын 13945 татварын тайланг 99.9 хувийн ирцтэйгээр хүлээн авсан байна.

1.Татвар төлөгчийн хугацаандаа татвараа тодорхойлж, тайлагнах хувь өмнөх оны гүйцэтгэлээс  өссөн байна.

2.Цахим хуудас болон олон нийтийн цахим сүлжээнд тайлан хүлээн авах хуулийн хугацааг сануулсан постерийг байршуулах болон масс мессэж хүргүүлсэн байна.

1.Тайлант хугацаанд 7 төрлийн 4648 татвар төлөгч тайлан ирүүлэхээс 4642 татварын тайланг 99.9  хувийн ирцтэйгээр хүлээн авлаа.

2.Цахим хуудас болон олон нийтийн цахим сүлжээнд тайлан хүлээн авах хуулийн хугацааг сануулсан 252 удаагийн постерийг байршуулсан байна.

 

100

2.1.5

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон хувь хүний орлогын албан татварын хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгчдөд эдлүүлэх ажлыг зохион байгуулна. 

Үйл ажиллагааны зардлаар

Хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдвал зохих татвар төлөгчийг бүрэн хамруулна.

2024 онд ААНОАТ-ын тухай хуулийн дагуу 22 татвар төлөгч 204,1 сая төгрөгийн хөнгөлөлт, ХХОАТ-ын тухай хуулийн дагуу 700 иргэний 817,1 сая төгрөгийн хөнгөлөлтийг тус тус эдэлсэн  байна.

Хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдвал зохих татвар төлөгчийг 100 хувь  хамруулна.

ААНОАТ-ын тухай хуулийн дагуу 23 татвар төлөгчийн 226.5 сая төгрөгийн хөнгөлөлтийн тайлан, ХХОАТ-ын тухай хуулийн дагуу 755 иргэний 1,149.2 сая төгрөгийн хөнгөлөлтийн тайланг тус тус хүлээн авч баталгаажуулан хөнгөлөлтийг 100 хувь буцаан олгоод байна.

 

100

2.1.6

Татварын хууль тогтоомжийг сурталчлах, татвар төлөгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт, сурталчилгааг зохион байгуулан гарын авлага тараах материалаар хангах.

Үйл ажиллагааны зардлаар

Татвар төлөгчдөд хүргүүлсэн гарын авлагын тоо

2024 онд 12 төрлийн гарын авлага материалаар 6400 татвар төлөгчийг хангасан.

Татвар төлөгчдөд гарын авлага бэлтгэж  хүргүүлсэн байна.

Тус Газрын албан хаагчид 11 нэр төрлийн 5600 ширхэг гарын авлагыг  бэлтгэн татвар төлөгч нарт хүргэлээ. “Татвар төлөгчдийн өдрүүд 2025”-ийг угтан аймгийн Засаг даргын болон газрын даргын мэндчилгээ,  шилдэг татвар төлөгчдийн танилцуулга, татварын хууль тогтоомжийн шинэчлэл,  төсвийн орлогын гүйцэтгэл, татварын албанаас зохион байгуулж байгаа цаг үеийн бусад мэдээ, мэдээлэл зэргийг агуулсан сонин бэлтгэн 700 ширхгийг хэвлэж орон нутгийн татвар төлөгчдөд сумдын татварын улсын байцаагчаар дамжуулан хүргүүллээ.

100

2.1.7

“Татвар төлөгчдийн өдөр” арга хэмжээг зохион байгуулах.

Үйл ажиллагааны зардлаар

Төлөвлөгөөний хэрэгжилтийн  хувь

2024 оны  5 дугаар сард  “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тусгай удирдамжийн дагуу зохион байгуулж, тайланг ТЕГ-т хугацаанд нь хүргүүлсэн.

ТЕГ-аас тэмдэглэн өнгөрүүлэх чиглэл, удирдамжийн дагуу 100 хувь зохион байгуулна.

 

ТЕГ-ын даргын 2025 оны 04-р сарын 10 өдрийн A/59 дугаар тушаалаар  баталсан  “Татвар төлөгчдийн өдрүүд”–ийг ажлын удирдамжийн дагуу Булган аймгийн хэмжээнд зохион байгуулах удирдамжийг газрын даргаар 2025 оны 04-р сарын 16 өдөр  батлуулан ажиллалаа. Тус арга хэмжээг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу ТЕГ-аас ирүүлсэн нэгдсэн өнгө, төрх логог ашиглан “Зөвлөн туслагч татварын алба” уриан дор аймгийн Засаг даргын тамгын газар, Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа. “Татвар төлөгчдийн өдрүүд”–2025 арга хэмжээний хүрээнд зарцуулах шилдэг татвар төлөгчдийг урамшуулах, татвар төлөгчдийн дунд зохион байгуулсан тэмцээн, уралдааны шагналыг Аймгийн засаг даргын 2025 оны 04-р сарын 23-ны өдрийн A/266 захирамжаар 10.1 сая төгрөгөөр санхүүжүүллээ. Өдөрлөгийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын үндсэн хууль болон татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэн тайлан тооцоогоо хуулийн хугацаанд тушаасан, төлбөрийн баримт олголт зэргийг харгалзан аймгийн шилдэг татвар төлөгчөөр 15 хуулийн этгээд, 15 иргэнийг шалгаруулан, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах контентуудыг бэлтгэн газрын цахим хуудсанд байршууллаа. Өдөрлөгийн хүрээнд 17 төрлийн сурталчилгаа, 11 төрлийн сургалтыг зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа болон шагнал гардуулах арга хэмжээ, татвар төлөгчдийн салбар болон үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулагдсан сургалт, сурталчилгаа, уралдаан тэмцээний талаар  83 удаагийн мэдээ, мэдээллийг тухай бүр нь Булган аймгийн Татварын газрын цахим хуудсанд байршуулан ажилласан байна.

Хийсэн ажлын тайланг ТЕГ-ын ТТҮГ-т 2025 оны 05-р сарын 20-ны өдөр хугацаанд хүргүүлсэн болно.

100

Гурав.Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ3.1.Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд нэг мөр мөрдүүлэх

3.1.1

Булган аймгийн ИТХ-аар Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 7.1, 7.2, 7.4 дэх  заалтад заасан хувь хэмжээний   аймгийн хэмжээнд дагаж мөрдөх хувь хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан тогтоолгох

Үйл ажиллагааны зардлаар

Булган аймгийн хэмжээнд мөрдөгдөх хувь хэмжээг тогтоосон байна.

Байхгүй

Агаарын бохирдлын төлбөрийн хуульд заасан хувь хэмжээг Аймгийн ИТХ-аар тогтоолгож батлуулсан байна. 

Булган аймгийн хэмжээнд мөрдөгдөх агаарын бохирдлын хувь хэмжээг аймгийн ИТХ-аар шинэчлэн тогтоолгох зорилгоор татвар төлөгчдөөс санал асуулгыг 04 дүгээр сарын 14-өөс 05 дугаар сарын 14-ны хугацаанд цаасаар болон цахимаар авч нэгтгэн ажиллалаа. 05 дугаар сарын 23-ны өдөр аймгийн иргэний танхимтай хамтран аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл 33 татвар төлөгчийг хамруулан хэлэлцүүлгийг зохион байгуулсан ба 6 дугаар сарын сүүлээр аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангалаа.

100

3.1.2

НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн талаар  татвар төлөгчөөс ирүүлсэн гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж хариуцлага ногдуулах

Үйл ажиллагааны зардлаар

Татвар төлөгчөөс ирүүлсэн гомдлын  шийдвэрлэлт болон цахим төлбөрийн баримт олгоогүй зөрчлийн шийдвэрлэлтийн хувь

2024 онд нийт 161 гомдол ирүүлснээс 157 буюу 97,5 хувийг шийдвэрлэсэн.

Төлбөрийн баримт олгоогүй нийт 18 татвар төлөгчид 7,9 сая төгрөгийн торгуулийг ногдуулсан.

Ирүүлсэн гомдлыг 100 хувь шийдвэрлэнэ.

Төлбөрийн баримт олгоогүй зөрчилд 100 хувь хариуцлага хүлээлгэсэн байна.

Эхний 5 сарын байдлаар утсаар 1, цахимаар 1, биечлэн 1, 1111 төвд 1, ибаримт аппликейшнээр 57, нийт 61 гомдол ирүүлснийг 100 хувь хугацаанд нь бүрэн шийдвэрлэсэн байна.

100

3.1.3

ТЕХ, НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр мөрдүүлэх ажлын хүрээнд цахим төлбөрийн баримтын олголтод хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах

Үйл ажиллагааны зардлаар

Цахим төлбөрийн баримт тогтмол олголтыг нэмэгдүүлсэн хувь

2024 онд 7516  иргэн, хуулийн этгээд төлбөрийн баримт тогтмол олгож байна.

Цахим төлбөрийн системд холбогдвол зохих болон цахим төлбөрийн баримт тогтмол олголтыг өмнөх оныхоос нэмэгдүүлсэн байна.

Цахим төлбөрийн баримт олгоогүй нийт 5 гомдол ирүүлснээс 2 татвар төлөгчид албан шаардлага хүргүүлэн 3 татвар төлөгчид 1469,2 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг Зөрчлийн хуулийн дагуу ногдуулан хялбаршуулсан горимоор бүрэн шийдвэрлэлээ.

100

3.2.Татвар төлөгчийн ангилал, эрсдэлд сууриласан татварын хяналт шалгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчлийг арилгуулах, татварын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх

3.2.1

Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, татварын хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж, татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх;

 

 

Үйл ажиллагааны зардлаар

Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг  хэрэгжүүлсэн хувь

2024 оны хяналт шалгалтад хамруулалтын хувь:

Төлөвлөгөөт 100 %

Төлөвлөгөөт бус 100%

Татварын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамруулбал зохих татвар төлөгчийг 100 хувь хамруулсан байна.

ТЕГ-ын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн А/33 дугаар тушаалаар эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын 2025 оны 1, 2, 3 дугаар улиралд хамруулах эрсдэл бүхий татвар төлөгч 10, төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар 7, нийт 17 татвар төлөгчийг шалгах эрсдэл тооцож ирүүлсэн. Үүнээс тайлант хугацаанд 1 татвар төлөгчийн эрсдэл батлагдаагүй тул томилолтыг цуцлав. 11 татвар төлөгчийг хяналт шалгалтад хамруулан төлөвлөгөөг 70.6 хуваарь биелүүлж 131,525,492.36 төгрөгийн зөрчилд 19,570,794.94 төгрөгийн нөхөн татварыг татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар ногдуулан 1 татвар төлөгчийн 14,724,452.96 төгрөгийн тайлангаарх алдагдлыг бууруулж ажиллалаа.

100

3.2.2

Татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу татварын маргааныг маргаан таслах зөвлөлөөр хэлэлцүүлэн бүрэн шийдвэрлэсэн байна

Үйл ажиллагааны зардлаар

 

Шийдвэрлэсэн маргаантай актны тоо

 

2024 онд маргаантай акт 1 гарсан.

 

Маргаантай актыг 100 хувь аймгийн татварын маргаан таслах зөвлөлөөр 100 хувь  шийдвэрлүүлнэ.

Эхний хагас жилийн байдлаар 2 татвар төлөгчөөс ирүүлсэн татварын маргааныг аймгийн Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцэн 100 хувь татварын албаны талд шийдвэрлүүлж ажиллалаа.

100

Дөрөв.Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ

Татвар төлөх, татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэх

4.1.1

Татварын ногдлыг барагдуулан татварын өр барагдуулах стандарт түвшинг ханган ажиллах

Үйл ажиллагааны зардлаар

Татварын өр барагдуулалтын хувь

 

  

  

2024 онд: Татварын тайлангаар ногдуулсан тайлант оны татварын өрөөс 19,069,9 сая төгрөг, өмнөх оны өрөөс  7,286,9 сая төгрөг,

 Хяналт шалгалтын актаар ногдуулсан тайлант оны өрөөс 415,9 сая төгрөг, өмнөх оны өрөөс 297,4 сая төгрөгийг тус тус барагдуулсан.

1.Тайлант оны татварын тайлангаар ногдуулсан өрийн 80 хувь,  өмнөх оны татварын өрийн 60 хувь,

2.Хяналт шалгалтын актаар ногдуулсан тайлант оны өрийн 80 хувь,   өмнөх оны өрийн 50 хувийг тус тус барагдуулна.

1.Татварын Ерөнхий газраас ирүүлсэн 01/435 ажлын чиглэлийн дагуу төлөвлөгөө боловсруулан газрын даргаар батлуулан төлөвлөгөөний дагуу татварын тооцоололын үлдэгдлийг баталгаажуулан ажиллаж байна.

2.Татварын өрийн үлдэгдлийг сар тутам төрөл, сегмент, зан хандлага, насжилтаар ангилан байцаагч бүрт хуваарилан татварын өр барагдуулалтын ажлыг 7 хоног бүр үр дүнг дүгнэн ажилласны үр дүнд:

Эхний хагас жилийн өмнөх оны татварын тайлангаарх өрийн барагдуулалт 44.3 хувь, хяналт шалгалтын актны барагдуулалт 41.7 хувь, тайлант оны тайлангаарх өрийн барагдуудалт 62.7 хувь, хяналт шалгалтын актны барагдуулалт 100 хувиар тус тус барагдуулан үйл ажиллагааны стандарт түвшинг ханган ажиллалаа. 

Татварын тайлангаар ногдуулсан                                                                                                    өмнөх оны 14,021,257.7 мянган төгрөгийн өрийг барагдуулахаас 6,210,050.6 мянган төгрөгийг буюу 44.3 хувь, хяналт шалгалтын актаар ногдуулсан татварын урьд оны 385,173.6 мянган төгрөгийн өрнөөс 160,499.9 мянган төгрөгийг буюу 41.7 хувийг тус тус үйл ажиллагааны стандарт түвшинг 100 хувь ханган барагдуулсан байна.

Тайлант оны татварын тайлангаар ногдуулсан  12,478,276.3 мянган төгрөгийн өрийг барагдуулахаас 7,824,803.7 мянган төгрөгийн өрийг барагдуулж 62.7 хувь, тайлант онд хяналт шалгалтын актаар ногдуулсан 16,083.9 мянган төгрөгийг барагдуулахаас 16,083.9  мянган төгрөгийг буюу 100 хувь тус тус  барагдуулсан нь үйл ажиллагааны стандарт түвшинг 100 хувь хангаад байна

100

4.1.2

Татвар хуулийн хугацаанд төлүүлэх арга хэмжээг зохион байгуулан татварт хамрагдалтын стандарт түвшинг ханган хэрэгжүүлэх.

Үйл ажиллагааны зардлаар

Татварт хамрагдалтын хувь

 

2024 оны татварт хамруулалт; ААНОАТ 281-204  72.6 %,

НӨАТ160-103 64.4%,

 Үйл ажиллагааны ОАТ 11952-5121 42.8%,

ҮХЭХАТ 1418-801 буюу 56.5%, АТБӨЯХАТ 18442-11593 буюу 62.9 %, ГЗАТ 1823-980 буюу 53.8 хувиар хамруулсан байна.

Татвар төрөл бүрээр татварт хамруулалтыг 100 хувьд хүргэнэ.

 

Тайлант жилд татварт хамруулалт;

1. Аж ахуй нэгжийн орлогын албан татварт 303 татвар төлөгч хамруулахаас 98 хамрагдаж 32.3 %

2. НӨАТ-ын 195 татвар төлөгч хамрагдахаас 160 хамрагдаж 82.1%

3. Үйл ажиллагааны ОАТ 11996-5365 44.7%,

4.Үл хөдлөх хөрөнгийн албан татварын төрөлд  1406-693 хамрагдаж 49.2%.

5. АТБӨЯХАТ-ын 16169 тээврийн хэрэгсэл хамрагдахаас 8971 хамрагдаж 55.4%

6. Галт зэвсгийн албан татварын төрөлд нийт 1074 галт зэвсэг хамрагдахаас 167 галт зэвсэг хамрагдаж 15.5 хувийг тус тус хамруулаад байна.

60

4.1.3

Батлагдсан хуваарийн дагуу төсвийн орлогын төлөвлөгөөг сар, жилээр жигд ханган биелүүлэх.

Үйл ажиллагааны зардлаар

1.Төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлсэн хувь 2.сар бүр жигд ханган ажилласан байдал

2024 оны орлогын төлөвлөгөөний биелэлт; улсын төсөв 3,148,4 сая төгрөг, аймгийн төсөв 32,868,3 сая төгрөг, сумын төсөв 28,637,7 сая төгрөгийг тус тус төвлөрүүлсэн.

Улсын төсөвт 3,238,9 мянган төгрөг, аймгийн төсөвт 32,985,2 сая төгрөг, орон нутгийн төсөвт 28,395,9 сая  төгрөгийн орлогын төлөвлөгөөг татварын нэр төрлөөр 100 хувь жигд ажиллагааг ханган биелүүлнэ.

Эхний 6 сарын байдлаар улсын төсөвт 1,640.5 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 1,675.4 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 102.1 хувь, аймгийн төсөвт 18,785.0 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 18,812.5 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 100.1 хувь,  13,066.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 14,526.8  сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 111.1 хувь тус тус  биелүүлж ажиллалаа..

100

4.1.4

Аймгийн хэмжээнд бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч иргэдэд татвар ногдуулан төсөвт төвлөрүүлэх үйл ажиллагааг орон нутгийн удирдах байгууллагатай хамтран хэрэгжүүлэх.

Үйл ажиллагааны зардлаар

Бичил худалдаа эрхлэгчдийг татварт хамруулсан хувиар тооцно.

2024 онд давхардсан тоогоор 43 бичил худалдаа эрхлэгч иргэдээс 9,4 сая төгрөгийн албан татварыг ногдуулан орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.

Сумдын засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтантай хамтран бичил худалдаа эрхлэгчдийг татварт 100 хувь бүрэн хамруулж орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.

Эхний 5 сарын байдлаар бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч 64 иргэнээс 2.1 сая төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар орлого өссөн.

100

Тав. Төрийн захиргааны удирдлагаар хангах, хүний нөөц,төсөв санхүүгийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх

5.1.Төрийн захиргааны болон гүйцэтгэлийн удирдлагаар хангах

5.1.1

Төрийн байгууллага чиг үүргээ, төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн албаны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч ажиллах

 

Хэрэгжүүлсэн арга хэмжээний тоо

 

4

1.Татварын ерөнхий газрын даргын 2025 оны А/57 тоот тушаалаар байгууллагын бүтэц, орон тоог 42 орон тоотойгоор шинэчлэн баталсан ба албан хаагчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, ажлын бүтээмж үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Жижиг, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн болон албан хаагчдын хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг, ажил үүргийн хуваарийг Газрын даргын А/25 тоот тушаалаар шинэчлэн батлан хэрэгжүүлж байна.

100

5.1.2

Гадаадад албан томилолтоор ажиллах, олон улсын арга хэмжээ, албан ёсны яриа хэлэлцээрт оролцохоос 10 хоногийн өмнө аймгийн Засаг даргад мэдэгэж уирдамж батлуулан хэрэгжүүлэх. Илтгэх хуудсыг гадаадад ажиллаж ирсний дараа ажын 5 хоногийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх

 

Гүйцэтгэлийн хувь

 

100

Газрын дарга 5 дугаар сард АНУ-ын Техас мужийн Даллас хотод зохион байгуулагдсан Татварын удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтад аймгийн Засаг даргаар томилолт болон удирдамжийг батлуулан хамрагдсан. Сургалтад хамрагдсан тухай илтгэх хуудсыг аймгийн Засаг дарга болон Төрийн захиргааны удирдлагын хэлтэст танилцуулан ажилласан болно.

100

5.1.3

Гадаад улсад байгууллага, хамт олны аялалаар зорчихдоо төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, албан ёсны хэлэлцээр, аливаа ёслолын арга хэмжээнд оролцохгүй байх. Зорчсон тухай бүрд Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх

 

Гүйцэтгэлийн хувь

 

100

Эхний хагас жилд байгууллагаараа гадаад улсад аялал зохион байгуулаагүй болно.

-

5.1.4

Өөрийн эрх хэмжээний асуудлаар гадаад улсын адил түвшний байгууллагатай найрсаг харилцаа тогтооход аймгийн Засаг даргын тамгын газартай нягт хамтран ажиллах, мэдээллийг тухай бүрт шуурхай солилцох

 

Гүйцэтгэлийн хувь

 

100

Өөрийн эрх хэмжээний асуудлаар гадаад улсын адил түвшний байгууллагатай хамтын ажиллагаа, найрсаг харилцаа тогтоогоогүй болно.

-

5.1.5

Аймгийн “төрийн албаны хүний нөөцийг 2023-2028 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллах

 

Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь

85,8%

90%

Аймгийн “төрийн албаны хүний нөөцийг 2023-2028 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба суманд ажиллаж байсан 1 албан хаагчийг аймгийн төвд шилжүүлэн томилуулах саналыг дэвшүүлэн ТЕГ-ын даргын 2025 оны Б/211 тоот тушаалаар Бичил татвар төлөгчтэй харилцах тасагт томиллоо.

100

5.1.6

Байгууллагын албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэн ажиллах, төлөвлөгөөг ТЗУХ-т ирүүлэх

 

Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь

 

90%

Эхний 05 сарын байдлаар 38 албан хаагчийн цалин хөлсийгХөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу сард 2 удаа  ТАЦНСистемээр тооцон олгож нийт 592,910.2 мянган төгрөгийн цалин, хөлс олгосноос 293,943.9  мянган төгрөгийн үндсэн цалин, 173,860.1 мянган төгрөгийн  нэмэгдэл цалин, 35,652.0 мянган төгрөгийн хоолны хөнгөлөлт, 89,454.2 мянган төгрөгийн үр дүнгийн урамшуулал тус тус олгосон.

Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолын дагуу төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй 5 жил түүнээс дээш хугацаанд ажилласан 2 албан хаагчид 17377,5 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг газрын даргын Б/02, Б/11 тоот тушаалаар олголоо.

Нас барсан албан хаагчийн ар гэрт нь 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 6,312,0 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийн ТЕГ-ын даргын Б/172 тоот тушаалаар олголоо. Ар гэрт нь гачигдал гарсан 1 албан хаагчид 660,0 мянган төгрөгийн тусламж үзүүллээ.

2025 оны байгууллагын сургалт хөгжлийн төлөвлөгөөний дагуу албан хаагчдын мэдлэг боовсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан 2 удаагийн мэргэшүүлэх сургалтад Жижиг, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн 24 албан хаагчийг хамрууллаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр 3 удаагийн сургалтыг байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүд зохион байгуулж давхардсан тоогоор 101 албан хаагчийг, албан хаагчийг хөгжүүлэх 6 удаагийн сургалтад давхардсан тоогоор 206 албан хаагчийг тус тус хамруулаад байна. Алба хаагчдийн хандлагыг өөрчлөх эерэг хамт олон бий болгох зорилгоор байгууллагын дэргэдэх сургалтын зөвлөл, ёс зүйн дэд хороотой хамтран Биеийн хэл, Харилцаа ба хандлага сэдвүүдээр мэдээлэл бэлтгэн албан хаагчдад 2 удаагийн сургалтыг  хүргэн мэдлэг бататгах зорилгоор асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгууллаа. Сургалт бүрийн дараа албан хаагчдаас сургалтын чанар, сургалтаас авсан ойлголт, дараагийн сургалтын сэдэв зэргийг  санал асуулгын хуудсаар бөглүүлэн үйл ажиллагаандаа ашиглаж байна. 

100

5.1.7

Байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороогг чадавхижуулах, сургалтад хамруулж ёс зүйн зөрчилгүй ажиллах соёлыг төлөвлшүүлэх

 

Хамрагдсан чадавхижуулах сургалтын тоо

 

5

Хойд бүсийн төрийн албан хаагчийг чадавхижуулах 2 өдрийн сургалтад байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны дарга, нарийн бичиг нарыг хамрууллаа. Сургалтад хамрагдсан албан хаагч нар сургалтын талаарх мэдээллийг 05 дугаар сарын 15-ны өдрийн дотоодын сургалтын цагаар нийт албан хаагчдад хүргэлээ. 

100

5.1.8

Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг зөрчсөн томилгоо хийхгүй ажиллах, төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах

 

Томилгооны зөрчилгүй ажиллах

 

Томилгооны зөрчилгүй ажиллаж төрийн албаны тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах

Тайлант хугацаанд 3 сумын татварын улсын байцаагчийн ажлын байрны сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлэн тусгай шалгалтыг зарлуулахаар хүлээгдэж байгаа ба Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн томилгоо хийгдээгүй болно.

100

5.1.9

Орон нутагт ажиллаж байгаа шинэ, залуу төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалтад хамруулах, түрээсийн орон сууцаар үе шаттайгаар хамрагдуулах ажлыг зохион байгуулах

 

Түрээсийн орон сууцанд хамрагдсан албан хаагчийн тоо

 

1

Суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг чадавхижуулах зорилгоор Удирдлагын академиас зохион байгуулсан “Орон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхижуулах” сэдэвт 16 цагийн сургалтад сумдын 7 албан хаагчийг хамрууллаа.

100

5.1.10

“төрийн албан хаагчдыг боловсролын зэрэг ахиулахад дэмжлэг үзүүлэх

 

Дэмжлэг үзүүлсэн албан хаагдын тоо

 

5

Тус байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас 2 албан хаагч өөрсдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Их засаг олон их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрийн анги болон хууль эрх зүйн ангид эчнээгээр суралцаж байна.

100

5.1.11

Төрийн албыг салбар бүрээр дотоод болон гадаадад туршлага судлуулан мэдлэг ур чадвараа дээшлүүлэх нөхцөл бололцоог бий болгох

 

Гадаад туршлага солилцсон албан хаагчдын тоо

 

5

Газрын дарга АНУ-ын Техас мужийн Даллас хотод зохион байгуулагдсан удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдан татварын тогтолцооны талаар туршлага солилцсон.

100

 

Дотоодод  туршлага солилцсон албан хаагчдын тоо

 

6

Дотоодод турлага солилцсон албан хаагч байхгүй байна.

-

5.1.12

Удирдлагын академийн Төрийн албанд шинээр томилогдсон төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалт, ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдан сурч төгсөөгүй албан хаагчдыг төгсгөх нөхцөл боломжоор ханган ажиллах

 

Удирдлагын академийг төгссөн байна

Аймгийн хэмжээнд 89 төрийн албан хаагч удирдлагын академийн сургалтыг төгсөөгүй байна

Удирдлагын академид сураад төгсөөгүй байгаа албан хаагчдыг төгсгөх нөхцөл боломжоор ханган ажиллах

Удирдлагын академид суралцаж байгаад төгсөөгүй 1 албан хаагч нь татварын байгууллагаас өөр байгууллагад шилжин ажилласан болно.

-

5.1.13

“Цахим Булган” жилийн ажлыг сум, байгууллагын хэмжээнд зохион байгуулан ажиллах

 

Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, үйл ажиллагаа зохион байгуулсан тоо

 

3-4 удаагийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Аймгийн ЗДТГ-аас төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан 4 удаагийн сургалтад 7 албан хаагчийг хамрууллаа. Байгууллагын 38 албан хаагчид Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем erp.mongolia.mn, docx систем, тоон гарын үсгийн хэрэглээний сургалтыг имонгол акадмиас цахимаар зохион байгууллаа.  

100

5.1.14

Төрийн байууллагуудын албан хэрэг хөтлөлт, дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн ERP системийг бүрэн нэвтрүүлэх

 

ERP системд холбогдсон төрийн албан хаагчдын хувь

Албан хаагчдын 60-аас доошгүй хувь ERP системд холбогдох, албан хэрэгцээндээ хэрэглэж хэвшүүлсэн байна.

Албан хаагчдын 80-аас аас доошгүй хувь ERP системд холбогдох, албан хэрэгцээндээ хэрэглэж хэвшүүлсэн байна.

Тус газрын нийт албан 38 албан хаагч 100 хувь erp системд холбогдсон ба ажлын цагийн бүртгэл, албан хэрэгцээндээ 100 хувь хэрэглэж хэвшээд байна.

100

5.1.15

Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтөд байгууллагын удирдлагын тоон гарын үсгийг ашиглаж хэвших

 

Тоон гарын үсгийн ашиглалтын хувь

Тоон гарын үсгийн хэрэглээ 50%-д хүрсэн байна.

Тоон гарын үсгийн хэрэглээ 100%-д хүрсэн байна.

Байгууллагын албан харэг хөтлөлтөд байгууллагын удирдлагын тоон гарын үсгийг ашиглаж хэвшсэн ба эхний 5 сарын байдлаар бусад байгууллагад нийт 85 удаагийн албан бичгийг тоон гарын үсгийг ашиглан цахимаар илгээн дотоод сүлжээг ашиглан албан тоот, тушаалыг боловсруулж хэвшээд байна.  

100

5.1.16

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нийтийн мэдээлэл хариуцагч байгууллагуудын мэдээллийг shilen.gov.mn цахим хуудсаар байнга ил тод нээлттэй байлгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах

 

Үнэлгээний хувь

80 хувиас доошгүй үнэлүүлсэн байна.

90 хувиас доошгүй үнэлүүлсэн байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нийтийн мэдээлэл хариуцагч байгууллагын мэдээллийг shilen.gov.mn цахим хуудсаар улирал тутамд тайлагнан ажиллаж байна. 2025 оны 2 дугаар улиралын тайлан мэдээг 6 дугаар сарын 31-ний дотор хуулийн хугацаанд шаардлагатай мэдээллийг 100 хувь байршуулна.

100

5.1.17

Засгийн газрын 12 сарын 04-ний өдрйн 208 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах

 

Хэрэгжилтийн хувь

Мэдээллийн 60 хувь нь www.gov.mn сайтад шилжсэн байна.

Мэдээллийн 90-ээс доошгүй хувь нь www.gov.mn сайтад шилжсэн байна.

Татварын ерөнхий газраас www.gov.mn сайтад мэдээлэл бүртгэх ажлын талаар чиглэл болон байгууллагын нэвтрэх эрхийн тохиргоог ирүүлээгүйн улмаас эхний хагас жилийн байдлаар мэдээлэл бүртгээгүй байгаа болно.

-

5.1.18

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, саналыг хүлээн авах, хуулийн хугацаанд шийдвэрлэн хэрэгжилтийг улирал тутам тайлагнах, албан ёсны цахим хуудсанд өргөдөл гомдлын цэс үүсгэх

 

Шийдвэрлэлтийн хувь

80 % шийдвэрлэсэн байна

100 хувь шийдвэрлэсэн байна.

Эхний 5 сарын байдлаар албан хаагчдаас ирүүлсэн 3 өргөдөл, иргэдээс ирүүлсэн 4 өргөдлийг хүлээн авч Татварын ерөнхий газрын даргын болон Газрын даргын тушаалаар хугацаанд нь 100 хувь шийдвэрлэлээ.

100

5.1.19

“Сайхан Монгол” телевиз, “Булганы мэдээ” сонинтой хамран ажиллах

 

Соин болон сошиалаар хүргэсэн мэдээллийн тоо

5-с доошгүй мэдээллийг хүргэсэн байна.

7-оос доошгүй мэдээллийг хүргэсэн байна.

“Сайхан монгол орон нутгийн телевизээр Татварын газрын цаг үеийн талаар 4 удаагийн мэдээ мэдээллийг нийтлүүлсэн байна.

100

5.1.20

Аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас бүтэн жилээр тайлагнах

 

Хугацаанд нь тайлагнасан байдал

 

Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 6, 12 сарын 01-ний дотор тайлагнах

Аймгийн Засаг даргатай байгуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний  эхний хагас жилийн хэрэгжилтийг гарган 06 дугаар сарын 13-нд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ, СТСХ-үүдэд тус тус хүргүүллээ. 

100

5.2.Хууль эрх зүйн хэлтсийн чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ

5.2.1

“Амар тайван Булган” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах

 

Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь

 

80

“Амар тайван Булган” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд байгууллагын хэмжээнд гадна дотор байршлыг бүрэн харах тохиромжтой, 30 хүртэл хоногийн санах ойтой 11 хяналтын камерыг байршуулсан байна.

Тайлант хугацаанд байгууллагын хэмжээнд гэмт хэрэг, зөрчил гараагүй болно. 

100

5.2.2

Авлигтай тэмцэх хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах

 

Байгууллагын ажилтанд хамаарах заалтыг ханган биелүүлэх, ХАСХОМ-ыг хуулийн хугцаанд үнэн зөв гаргуулах

 

100

1. Байгууллагын хэмжээнд “Авлигын эсрэг” 3 зорилт 15 арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан мөрдлөг болгон ажиллаж байна.

Тус төлөвлөгөөний дагуу сум хооронд шилжсэн 1 албан хаагчийн ХАСУМ, хүүхэд асрах чөлөөнөөс албан тушаалдаа эргэн томилогдсон 1 албан хаагчийн ХАСХОМ-ийг хугацаанд нь баталгаажууллаа.

 2. Байгууллагын нийт 34 албан хаагчид “Авлигын эсрэг гэмт хэргийн шинж” сэдвээр танхимын болон цахим сургалтыг зохион байгууллаа. Мөн 1 дүгээр сургуулийн ахлах бүлгийн 75 сурагч, болон Булган сумын хэмжээнд шинээр үүсгэн байгуулагдсан 45 аж ахуйн нэгжийн удирдлага болон зах худалдааны төвийн гадаа байрлуулсан татвар төлөгчдөд үйлчлэх цэгээр үйлчлүүлсэн нийт 35 иргэнд Авлигатай тэмцэх газрын “Соён гэгээрүүлэх” ажлыг хийж гарын авлага тараах материалаар хангаж ажиллав.

 Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 25 удаагийн мэдээ, мэдээллийг 25 удаа Булган аймгийн Татварын газрын цахим хуудсаар нийтлэн түгээж ажилласан байна.

3. Булган аймгийн Татварын газарт  гомдол, хүсэлтийн хайрцагийг байршуулан ажиллуулж байна. Тайлант хугацаанд ёс зүй, авлига, ашиг сонирхолын зөрчилтэй холбоотой гомдол, хүсэлт ирээгүй байна.

100

5.2.3

Булган аймгийн 2025 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх

 

Төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь

 

70

100

5.2.4

Төрийн ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг амжилттай зохион байгуулах

 

Улсын үзлэгийн шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэх

 

Шалгуур үзүүлэлтийг 95 хувиас доошгүй хувиар хангах

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Үүнд: архивын хугацаа дууссан устгах баримтын жагсаалтыг үйлдэж аймгийн төрийн архивын дэргэдэх БНШК-ын хурлаар батлуулаад байна.

Байнга, 70 жил, түр хадгалах хадгаламжийн нэгжийн жагсаалтыг бүртгэлжүүлж дуусгасан.

Аймгийн төрийн архивт байнга хадгалах хадгаламжийн нэгжийн тооллого, тулгалтыг шинэчлэн хийлээ.

100

5.2.5

Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг байгууллагын хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, БНШК байгуулж ажиллуулах, хөтлөх хэргийн нэрсийн жагсаалтыг гаргаж сан хөмрөгийн бүрдүүлэлт хийх

 

Зохион байгуулсан сургалт, хяналт шалгалтын тоо, баримт нягтла шалгах комиссын хурал, үр дүн (Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журмын зүйл заалт)

 

Хууль, заавар, дүрэм, стандартын хэрэгжилтийг 95 хувьд хүргэх, тайланг 12 сарын 05-ны дотор Төрийн архивт ирүүлэх

Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг байгууллагын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг шинэчлэн батлаж жагсаалтын дагуу баримтуудыг тасгуудаас хуваарь гарган авч, хадгаламжийн нэгжийг бүртгэлд орууллаа.

100

5.2.6

“Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” MNS6395:2022 стандартын дагуу хэвлэмэл хуудсыг захиалж албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах

 

Стандартал заасан 12 нэр төрлийн баримт бичгийн 5-аас доошгүй төрөл

 

100

MNS6395:2022 стандартын дагуу хэвлэмэл хуудасны захиалгыг аймгийн төрийн архивын тасгийн улсын байцаагчид хянуулахаар 2025 онд хүргүүлсэн ба хариу зөвшөөрөл ирүүлээгүй байна.

100

5.3. Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрнөгө оруулалтын чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ

5.3.1

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Бүх нийтээр мод бут тарих ажилд зохион байгуулалттайгаар оролцох

 

Булган сумын ЗДТГ-аас хуваариласан тооны мод тарьж арчлан ургуулна.

2 ширхэг нарс, 60 ширхэг шар хуась бургас тарьсан байна.

Ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 200,0 мянган төгрөгийн 80 ширхэг хайлаас, бургас модыг Булган сумын ЗДТГ-аас хуваарилсан  Майдарын гол хэмээх газарт өмнө жил тарьсан газраа өргөжүүлэн тарилаа.

100

5.3.2

“Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аянд идэвхитэй оролцож бүх нийтийн цэвэрлэгээнд оролцох (зам дагуу хог цэвэрлэгээний ажил, орчны 50 метрийн хог хаягдал, хог ургамал% цас, мөсийг арилгах)

 

Зохион байгуулсан нийтийн цэвэрлэгээний ажилд идэвхитэй оролцоно.

“Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аянд нэгдэж тайлан мэдээг хүргүүлсэн байна.

Хотын нөгө үзэмжийг сайжруулж, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлнэ.

“Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аяны хүрээнд өвлийн улиралд байгууллагын гадна талбайн цасыг 3 удаа, хаврын улиралд байгууллагын эргэн тойрны 50 метр орчмын хог хаягдлыг 2 удаа цэвэрлэлээ. Чачиртын гүүрний баруун талаас цааш 2 км авто замын 2 талын хог хаягдлыг түүж цэвэрлэх 1 удаагийн цэвэрлэгээнд төвийн 21 албан хаагч хамрагдаж 1 тн хог хаягдлыг өөрсдөө тээвэрлэн хогийн цэгт буулгалаа.

100

5.3.3

Байгууллагын дулааны эрчим хүсчний хэрэглээнд /дулааны тоолуур/ хэмжих хэрэгсэл суурилуулах

Байгууллагын төсөв

Дулааны тоолуурын заалтаар төлбөр тооцоого хийж хэвших

Дулааны тоолццр байхгүй

Дулааны тоолуур суурилуулсан байна

Байгууллагын дулааны тоолуурын үнэ тарифыг судлан 2026 оны төсөвт  тусгуулахаар Татварын ерөнхий газарт саналаа хүргүүллээ.

100

5.3.4

“Эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө” гаргаж эрчим хүч хэмнэх, зостой дадлыг нэвтрүүлэх

Үйл ажиллагааны зардлаар

Эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөөг гаргах

Эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөөгүй

Эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах

Байгууллагын эрчим хүчийг хэмнэх зорилгоор гэрлээ унтраа, залгуураа салга гэсэн санамжийг байгууллагын өрөө, тасалгаануудад байршуулан цайны цаг болон ажлын цаг тараад техник хэрэгслээ бүрэн унтрааж байхыг албан хаагчдад тогтмол анхааруулан ажиллаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 636 дугаар тогтоолоор эрчим хүчний нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор эрчим хүчний хэмнэлт гаргаагүй байна.

100

5.3.5

Өөрийн эзэмшлийн инжинерийн шугам сүлжээний ашиглалтыг сайжруулах, халаалтын системээс зүй бусаар авах асуудлыг зогсоох, дотор халаалтын шугам, хоолой, халаах хэрэгслийг угаах ажлыг зохион байгуулах

Байгууллагын төсөв

Эрчим хүчний хуулиар хүлээсэн хэрэглэгчийн эрх, үүргээ биелүүлэх

 

Байгууллагын эзэмшлийн гадна инжинерийн шугам сүлжээ, барилгын дотор халаалтын системийн ашиглалт, үйлчилгээг хийж гүйцэтгэсэн байна.

Өөрийн эзэмшлийн инжинерийн шугам сүлжээний ашиглалтыг сайжруулах, халаалтын системээс зүй бусаар авах асуудлыг зогсоох зорилгоор хий авах крантуудыг авч битүүмжилээд байна.

100

5.3.6

Цахилгаан дулааны эрчим хүчний тарифыг хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн мөрдөж төлбөрийг хугацаанд нь бараглуулах

Байгууллагын төсөв

Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 632 дугаар тогтоол мөрдөх

 

Төлөвлөгөөний хэрэгжилт 90-ээс доошгүй хувьтай хэрэгжсэн байна.

Байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүчний тарифыг эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 632 дугаар тогтоолыг мөдлөг болгон төлбөрийг хугацаанд нь төвлөрүүлэн ажиллаж байна.

100

5.3.7

“Стандарттай Булган” аянд нэгдэж салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа стандартын хэрэгжилтийг хангахад чиглэсэн сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах

Байгууллагын төсөв

Салбарт мөрдөгдөж байгаа стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээний тоо

 

Төлөвлөгөөний хэрэгжилт 90-ээс доошгүй хувьтай хэрэгжсэн байна.

“Стандарттай Булган” аянд нэгдэж Татварын ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа мэдээллийн аюулгүй байдлын стандарт болон байгууллагын үйлчилгээний стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

100

5.4. Нийгмийн бодлогын хэлтсийн чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ

5.4.1

“Үндэсний бичиг соёлын жил”, “Эх хэлний өдөр”, “Үндэсний хувцасны өдөр” зэрэг арга хэмжээг түгээн дэлгэрүүлж “Хос бичигтэй” уриалгыг гаргаж үндэсний бичиг соёлыг сурталчилан таниулах ажлыг зохион байгуулах

 

Зохион байгуулсан арга хэмжэнэий тоо, Хамрагдалтын хувь

Гүйцэтгэлээр

Төрийн албан хаагчдын монгол хэл, үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг баталж мөрдүүлж хэвшүүлэн бүх албан хаагчдыг хамруулсан байна.

Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор төвийн 23 албан хаагчдад 30 цагийн анхан шатны танхимын  сургалтыг зохион байгуулж дуусгасан болно. 

 

 

 

90

5.4.2

“Хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил-д байгууллалгын албан хаагчдыг хамруулах

 

Байгууллагын албан хаагчдыг бүрэн хамруулах

Албан хаагчдын 18,7 хувь хамрагдсан

Албан хаагчдын 50 хувийг хамруулах

“Хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил-д төвийн 8 албан хаагчийг хамруулан нийт 38 албан хаагчийн биеийн жингийн индексийг тогтоож эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эрүүл зөв хооллолт, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний шилжилтийн талаар сургалт мэдээллийг хүргэлээ.

100

5.4.3

Албан хаагчдыг нас, хүйс, эрүүл мэндийн онцлогт тохирсон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах

 

Хамрагдсан албан хаагчдын эзлэх хувь

Гүйцэтгэлээр

Албан хаагчдын 90-ээс доошгүй хувийг хамруулсан байна.

Албан хаагчдыг нас, хүйс эрүүл мэндийн онцлогт тохирсон урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хамруулахаар 5 эмнэлэгээс үнийн судлагааг авч 2026 оны төсвийн төсөлд саналыг хүргүүлсэн болно.

100

Нийт 5 зорилт 63 арга хэмжээ

99,2

 

 

 

ТАЙЛАНГ ХЯНАСАН: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА                                                                         /Д.ПҮРЭВ-ОЧИР/

(албан тушаал)                            (гарын үсэг)

 

ТӨЛӨВЛӨГӨӨ ТАЙЛАГНАСАН: ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧ

ТАТВАРЫН ГАЗРЫН ДАРГА                                                                 /Д.ЛХАГВАСҮРЭН/

(албан тушаал)                                               (гарын үсэг)

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Захиргаа, хуулийн тасгийн дарга  ТУБ Д.Оюунгэрэл

Утас: 70342693

Цахим шуудангын хаяг: oyungerel.d@mta.gov.mn