2018 онд байрны гэрчилгээ гараад хөнгөлөлт эдлээгүй 2021 онд эдлэж болох уу?

“Хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-ын 1.3-д Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэхдээ Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан хугацааг баримтлана гэж заасан. ТЕХ-д заасан татварын хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байгаа бол хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.

Мөн ХХОАТ-ын тухай хуулийн 23.4-д зөвхөн амьдран суух зориулалтаар анх удаа худалдан авсан орон сууц, орон сууцны барилга барьсан гэж заасан байгааг анхаарах зүйтэй. Мөн хуулийн дагуу 2020-01-01 ээс өмнөх худалдан авсан бол татварын чөлөөлөлтөд хамрагдах бөгөөд чөлөөлөлтийн хэмжээ 30 хүртлэх сая төгрөгийн орлогод хамаарна.