ҮШ-ийн тайлан
Монгол Улсад бүртгэлтэй хоёр харилцан хамааралтай этгээдийн нэг нь үнэ шилжилтийн тохируулгаар татварын суурийг өсгөсөн бол нөгөө этгээд энэ тохируулгад үндэслэн татварын суурийг бууруулах үнэ шилжилтийн тохируулгыг хийхгүй. Учир нь ТЕХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Сангийн сайдын 2019 оны 308 дугаар тушаалаар батлагдсан “Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журам”-ын 2.2-т заасны дагуу татварын суурийг бууруулах аливаа тохируулгыг хийхгүй байх зохицуулалттай. Харин мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан тайлан засварлах эрхийн хүрээнд дараагийн тайлант жилд багтаан холбогдох засварыг хийж болох бөгөөд, 31.2-т заасны дагуу тайлангийн ногдолыг бууруулах бол нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтыг засварлан тайлангийн хамт ирүүлнэ.