Хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн
10.1.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлогыг хамруулна:
10.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
10.1.2.газар эзэмших, ашиглах эрх болон бусад биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;
10.1.3.хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
10.1.4.хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого.
10.2.Биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар төлөгч өөрийн эдийн бус хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасны дагуу бусдад шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна.
Хуулийн заалтыг энд дарж харна уу.