Иргэн та татвар төлөгчөөр цахимаар бүртгүүлэн Цахим татварын систем /e-tax.mta.mn/-ийн хэрэглэгч болж, иргэнтэй холбоотой татвараа тайлагнах, татвар төлөх, суутгуулсан татварын мэдээлэл, татварын лавлагаа, тодорхойлолт авах үйлчилгээг татварын албанаас ЦАХИМААР хүлээн аваарай. Хувь хүн татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт илгээх бол энд дарна уу.
Иргэн та татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт илгээх бол энд дарна уу
Цахим татварын системд нэвтрэх заавартай танилцна уу.
Иргэний регистрийн дугаар нь хувь хүний мэдээлэл, нууцлалын аюулгүй байдлыг хамгаалж чаддаггүй. Иймд хувь хүний мэдээллийг хамгаалах үүднээс Татварын албаны Цахим татварын систем болон цахим төлбөрийн баримтын системд 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаарыг ашиглан нэвтрэх боломжтой боллоо.
Татвар төлөгч та Цахим татварын систем болон цахим төлбөрийн баримтын системд нэвтрэхдээ иргэний бүртгэлийн дугаараа ашиглан нэвтрэн орж татварын үйлчилгээг аваарай.
Хэрэв та иргэний бүртгэлийн дугаараа мэдэхийг хүсвэл ибаримтын гар утасны аап-д нэвтрэн орж баруун дээд хэсэгт байрлах дугаарыг харах мөн иргэний үнэмлэхний QR кодыг уншуулан мэдэх боломжтой.