Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй татвар төлөгчдийг шинэчилсэн бүртгэл, тооллогод хамруулах, зөвлөн туслах ажиллагааг хэрэгжүүлж байна.

2025-10-23 Уншсан: 131
🇲🇳🇲🇳🇲🇳Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй татвар төлөгчдийг шинэчилсэн бүртгэл, тооллогод хамруулах, зөвлөн туслах ажиллагааг хэрэгжүүлж байна.
Тухайлбал:
✅Газар зүйн мэдээллийн системд суурилсан үл хөдлөх хөрөнгийн болон газар эзэмших эрх, татвар төлөгчийн бүртгэл хийх;
✅Татварын асуудлаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх;
✅Мэдээлэл, зөвлөгөө өгөх, татварын хуулийн талаарх гарын авлага, брошур, тараах материалыг түгээх;
✅Тооцооллын үлдэгдэл баталгаажуулах, татварын тайлан гаргах, өр барагдуулах болон бусад чиглэлээр туслалцаа үзүүлж байна.
✅️✅Татвар төлөгч та бүхэн идэвхтэй оролцож, мэдээлэл, зөвлөгөө аваарай.
 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг, ТУБ С.Жигмэд

Утас: 70342195

Цахим шуудангын хаяг: jigmed.s@bu.mta.gov.mn