Үйлчилгээний төрөл

2025-11-28 Уншсан: 68

Үйлчилгээний төрөл

Шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харъяалагдах татварын албанд бүртгүүлнэ.

Шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харъяалагдах татварын албанд ТБ-01, ТБ-02 маягтыг бөглөж татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 

1.Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягт) 

2.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 

3.Хуулийн этгээдийн дүрэм 

4.Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар 

5.Хуулийн этгээдийн банкны дансны хуулга 

6.Удирдлагын анкет, иргэний үнэмлэхний хуулбар 

7.Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол)

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Захиргаа, хуулийн тасаг Сүлжээний инженер М.Бямбадорж

Утас: 70342693

Цахим шуудангын хаяг: byambadorj.m@bu.mta.gov.mn