Зах, худалдааны төвд үйлчилгээ эрхэлдэг

2024-09-13 Уншсан: 264

Зах, худалдааны төвд үйлчилгээ эрхэлдэг

Иргэн та татвараа хэрхэн тодорхойлж төлөх вэ?

Хувь хүн  орлогын албан татвар төлөх, уг албан татварыг төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулдаг.

Татвар төлөгчөөр хэрхэн бүртгүүлэх вэ?

Хэрэв та татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол etax.mta.mn-ийн татвар төлөгчөөр бүртгүүлэх хэсэгт бүртгүүлнэ. 

Татвар төлөгчөөр бүртгэлтэй бол энд дарж шалгана уу.

Та доорх бичлэгийн дагуу Цахим татварын системд бүртгүүлээрэй.

 https://youtu.be/fYFDmfeyZa0

Таны татварын тайлан тооцоог Татварын албанаас цахим татварын системд автоматаар бэлтгэж өгдөг тул та иргэнд бараа бүтээгдхүүн борлуулахдаа заавал цахим төлбөрийн баримт олгох шаардлагатай. Мөн тухайн үйлчилгээ явуулахад холбогдон гарсан зардлаа хасуулахын тулд түрээсийн төлбөр болон бусад холбогдох зардлын цахим төлбөрийн баримтыг заавал аваарай.

Анхаар! Цахим төлбөрийн баримтгүй бол хасагдах зардалд орохгүй.

Бизнес эрхлэгч хэрхэн цахим төлбөрийн баримт үүсгэх вэ?

1. Цахим төлбөрийн баримтийн системд бизнес эрхлэгчээр бүртгүүлэх бол энд дарна уу

Бизнес эрхлэгч QR код ашиглан цахим төлбөрийн баримт олгох тухай

Татварын албанаас олгосон QR кодыг ашиглан цаасгүй цахим төлбөрийн баримтыг үүсгэх боломжтой.

Татвараа хэзээ төлөх вэ?

ХХОАТТХ-ийн 15.1 д заасны дагуу тодорхойлсон орлогод 10 хувиар тооцон орлого олсон тухай бүр албан татвар ногдуулан, дараа сарын 15-ны өдрийн дотор төсөвт төлнө.

Цахим тайлангийн системд нэвтрэн нэхэмжлэх үүсгэн татвараа төлөх боломжтой.

Цахимаар татвар төлөх

Татвар төлөгч та цахимаар татвараа хэрхэн төлөх талаар дэлгэрэнгүй судлах бол та  энд дарна уу.

Төлөх татвараа тооцох

Татвар төлөгч та төлөх татвараа тооцож үзэх бол  энд дарна уу.

Тайлангаа хэзээ илгээх вэ?

Иргэн татварын тайлангаа үйл ажиллагаа явуулсан тухайн оны дараа жилийн 2 сарын 15-ны дотор харьяа татварын албанд цахимаар илгээнэ.

Та доорх холбоос дээр дарж ХХОАТ-ын тайлан гаргах гарын авлагатай танилцана уу.

  1. Хялбаршуулсан горим ашиглан ХХОАТ-ын тайлан гаргах, төлбөрийн баримт шивэх гарын авлага 
  2. Бизнес эрхлэгч хувь хүн орлогын албан татвараа тайлагнах гарын авлага
  3. Цалин,хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлого, хөрөнгө борлуулсны орлоготой хувь хүн орлогын албан татвараа тайлагнах гарын авлага
  4. Гар утасны Ebarimt апликейшн ашиглан ХХОАТ-ын тайлан илгээх гарын авлага

Татвар төлөгч та цахим татварын системд хандах бол  энд  дарна уу

 

Хөнгөлөлт чөлөөлөлт

 Хэрэв та ХХОАТ-ын тухай хуулийн дагуу татвараа төлсөн бол энэхүү хуулийн дагуу албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой. 

ХХОАТ-ын тухай хуулийн 23.4-д ...Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна... гэж заасан байдаг тул та ХХОАТ-ын ТТ-06 тайлангийн маягтаар тайлангаа гаргаж, татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана.

Та хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  энд дарна уу.

ХХОАТ-ын татварын тухай хуулийн дагуу татварын тайлан  гаргаж, орон сууцны хөнгөлөлт эдлэх эхний  жилд тайланг хэрхэн бэлтгэх тухай заавар хичээл

https://youtu.be/P587uCGoC34

ХХОАТ-ын татварын тухай хуулийн дагуу татварын тайлан гаргаж, орон сууцны хөнгөлөлт эдлэх дараагийн жилд тайланг хэрхэн бэлтгэх тухай заавар хичээл

https://youtu.be/QBe8o0C1PH4