Такси үйлчилгээ эрхэлдэг
Такси үйлчилгээ эрхэлдэг
Иргэн та хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг бол татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэн ХХОАТ-ын хуулийн дагуу татварын тооцоо хийх үүрэгтэй. Та доорх алхмын дагуу татварын албанд бүртгүүлж, такси үйлчилгээтэй холбоотой орлого, зарлагаа баримтжуулан татварын тайлангаа бэлтгэж, татварын тооцоо хийгээрэй.
Татвар төлөгчөөр бүртгүүлэх
Та доорх бичлэгийн дагуу Цахим татварын системд бүртгүүлээрэй.
Хэрэв та татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол etax.mta.mn-ийн татвар төлөгчөөр бүртгүүлэх хэсэгт бүртгүүлнэ.
Татвар төлөгчөөр бүртгэлтэй бол энд дарж шалгана уу.
Таны татварын тайлан тооцоог Татварын албанаас цахим татварын системд автоматаар бэлтгэж өгдөг тул та иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ заавал цахим төлбөрийн баримт олгох шаардлагатай. Мөн тухайн үйлчилгээ явуулахад холбогдон гарсан зардлаа хасуулахын тулд бензийн түлш болон бусад тээврийн хэрэгсэлтэй холбогдох зардлын цахим төлбөрийн баримтыг заавал аваарай.
Анхаар! Цахим төлбөрийн баримтгүй бол хасагдах зардалд орохгүй.