Үсчин цайны газар эрхэлдэг
Үсчин цайны газар эрхэлдэг
Иргэн та хувиараа үсчин, цайны газрын үйлчилгээ эрхэлдэг бол татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэн ХХОАТ-ын хуулийн дагуу татварын тооцоо хийх үүрэгтэй. Та доорх алхмын дагуу татварын албанд бүртгүүлж, тухайн үйлчилгээг эрхлэхтэй холбоотой орлого, зарлагаа баримтжуулан татварын тайлангаа бэлтгэж, татварын тооцоо хийгээрэй.
Хамгийн түрүүнд та доорх бичлэгийн дагуу цахим татварын системд бүртгүүлээрэй.
https://youtu.be/fYFDmfeyZa0
Хэрэв та татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол etax.mta.mn-ийн татвар төлөгчөөр бүртгүүлэх хэсэгт бүртгүүлнэ.
Татвар төлөгчөөр бүртгэлтэй бол энд дарж шалгана уу.
Таны татварын тайлан тооцоог Татварын албанаас цахим татварын системд автоматаар бэлтгэж өгдөг тул та иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ заавал цахим төлбөрийн баримт олгох шаардлагатай. Мөн тухайн үйлчилгээ явуулахад холбогдон гарсан зардлаа хасуулахын тулд тухайн үйл ажиллагаатай холбогдох зардлын цахим төлбөрийн баримтыг заавал аваарай.
Анхаар! Цахим төлбөрийн баримтгүй бол хасагдах зардалд орохгүй.
Татвар төлөгчөөр яаж бүртгүүлэх вэ
Хэрэв та татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол etax.mta.mn-ийн татвар төлөгчөөр бүртгүүлэх хэсэгт бүртгүүлнэ.
Татвар төлөгчөөр бүртгэлтэй бол энд дарж шалгана уу.
Таны татварын тайлан тооцоог Татварын албанаас цахим татварын системд автоматаар бэлтгэж өгдөг тул та иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ заавал цахим төлбөрийн баримт олгох шаардлагатай. Мөн тухайн үйлчилгээ явуулахад холбогдон гарсан зардлаа хасуулахын тулд тухайн үйл ажиллагаатай холбогдох зардлын цахим төлбөрийн баримтыг заавал аваарай.
Хамгийн түрүүнд та доорх бичлэгийн дагуу цахим татварын системд бүртгүүлээрэй.
Орлогоо хэрхэн баримтжуулах вэ
Та үйл ажиллагааны орлогоор хүлээн авсан орлого тутамдаа тухайн байгууллагад цахим төлбөрийн баримт /ebarimt/ шивж өгөх үүрэгтэй
Жишээ нь:
Зоригоо А КОМПАНИ-тай А цэгээс Б цэг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх ГЭРЭЭ БАЙГУУЛАН сард 2 удаа тээвэрлэлт (нэг удаагийн тээвэрлэлт нь 5.0 сая төгрөг) 10.0 сая төгрөгөөр гүйцэтгэхээр болж ажлаа эхлүүлжээ. А КОМПАНИ эхний сарын ажлын хөлсийг ГЭРЭЭНД ЗААСНЫ ДАГУУ Зоригооруу шилжүүлсэн ба Зоригоо www.ebarimt.mn цахим бүртгэлийн системээр дамжуулан цахим төлбөрийн баримтыг орлогын дүнгээр А-КОМПАНИ руу шивэн илгээнэ. Дээрх үйлдэл нь Зоригоо орлого орж ирэх тутамд хийгдэх үйлдэл юм.
Таны үйл ажиллагааны жилийн орлого 50.0 сая төгрөг давбал яах вэ?
Тээвэрлэгч жолооч таны тухайн жилийн үйл ажиллагааны орлого 50.0 сая төгрөг ба түүнээс дээш төгрөгт хүрсэн тохиолдолд НӨАТ төлөгч болох ба ТА харьяа татварын албанд НӨАТ төлөгчөөр бүртгүүлэн сар бүр НӨАТ-ын тайлангаа илгээх үүрэгтэй.
Татвараа хэрхэн тайлагнах вэ
Та татвараа тайлагнахдаа олсон орлогоосоо тухайн үйл ажиллагаа явуулахад холбогдон гарсан зардлаа хасаж өөрийн цэвэр ашгаасаа татвар төлнө
Жишээ:
1. ОРЛОГО
Таны сар бүрийн төлбөрийн баримтаар нотлогдох орлого. ТАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ОРЛОГО 120.0 САЯ ТӨГРӨГ.
Анхаарах зүйл: А-КОМПАНИ сар бүр танд олгосон төлбөрийн мэдээллээ ТАТВАРЫН АЛБАНД мэдээллэдэг учир таны үйл ажиллагааны орлоготой зөрөх боломжгүй.
2. ЗАРЛАГА (зардал)
Зөвхөн таны тухайн тээвэрлэлттэй холбоотой гарсан баримтаар нотлогдох зардал
- Тухайн тээвэрлэлтэд ашиглаж буй машин, техник хэрэгслээ түрээсэлдэг бол тухайн түрээсийн зардал;
- Шатахуун, тос тосолгоо, засвар үйлчилгээний зардал;
- Туслах ажилтан авч ажлуулдаг бол тухайн ажилтны цалин хөлс, нийгмийн даатгал;
- ЗӨВХӨН тухайн тээвэрлэлттэй холбоотой гарсан бусад бүх зардал
3. ТӨЛӨХ ТАТВАР
Таны тухайн жилийн Орлого 120.0 сая төгрөг.
Зарлага 100.0 сая төгрөг
- Машин, техник хэрэгслийн түрээсийн зардал 50.0 сая
- Шатахуун, тос тосолгооны зардал 25.0 сая
- Тээвэрлэлттэй холбоотой гарсан бусад бүх зардал (туслах ажилтан авч ажиллуулсан цалин хөлс, хоол, .... бусад) 25.0 сая
Орлого 120.0 сая төгрөг.
Зарлага 100.0 сая төгрөг
Зөрүү (ашиг) 20.0 сая төгрөг
Таны төлөх татварын хэмжээ ашгийн 10% буюу 20.0 сая төгрөгний 10% буюу 2.0 сая төгрөг байна.
Татвараа хэрхэн төлөх вэ
Үйл ажиллагааны орлогод 10 хувиар тооцон тухай бүр албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж, дараа сарын 15-ны өдрийн дотор холбогдох төсөвт төлнө.
Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй, тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан, түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлсон бол орлогын дүнд 1 хувиар албан татвар ногдуулж дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох төсөвт төлнө.