Давхар татварын гэрээ, мэдээлэл харилцан солилцох
Давхар татварын гэрээ
Давхар татварын гэрээ буюу Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай Монгол Улс нь гадаад улстай байгуулсан хэлэлцээр юм.
Хоёр улс нэг орлогод татвар ногдуулсны үр дүнд гадаад улсад, эсвэл гадаад улсаас олсон орлогод давхар татвар ногдуулалт үүсдэг. Монгол улсын хуулийн дагуу татвар ногдох орлогод давхар татварын гэрээтэй нөгөө улсад татвар ногдуулан төлсөн бол Монгол Улс уг төлсөн татварыг Монгол Улсад төлөх татвараас чөлөөлөх замаар давхар татварын гэрээг хэрэгжүүлдэг.
Давхар татварын гэрээ нь татварын давхардлыг арилгахаас гадна дараах үүрэгтэй байдаг.Үүнд:
- татварын давхардлын тодорхой хэлбэрийг арилгах;
- хоёр улсад татвар ногдуулахгүй байх, татвараас зайлсхийхийг бууруулах; гадаадын хөрөнгө оруулалтын суутган татварыг бууруулах;
- тодорхой орлогод аль улс татвар ногдуулахыг тодорхойлох;
- давхар татварын гэрээтэй улсын татвар төлөгчийн маргааныг журмын дагуу шийдвэрлэх; болон
- татварын алба хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлдэг.
Монгол Улстай харилцан мэдээлэл солилцох эрх зүйн боломжтой улсын жагсаалтыг энд дарж үзнэ үү
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа давхар татварын гэрээтэй улсуудын жагсаалт.
Гэрээ байгуулсан улсын нэр | Гэрээ |
Австри | Харах |
Беларус | Харах |
Бельги | Харах |
БНАСАУ | Харах |
БНСУ | Харах |
БНХАУ | Харах |
Болгар | Харах |
Вьетнам | Харах |
Герман | Харах |
ИБУИНВУ | Харах |
Индонез | Харах |
Итали | Харах |
Казахстан | Харах |
Канад | Харах |
Киргиз | Харах |
Малайз | Харах |
ОХУ | Харах |
Польш | Харах |
Сингапур | Харах |
Турк | Харах |
Украйн | Харах |
Унгар | Харах |
Франц | Харах |
Чех | Харах |
Швейцари | Харах |
Энэтхэг | Харах |