Татварын харилцан тохирох журам
Харилцан тохирох журам гэж юу вэ?
Монгол Улс өнөөг хүртэл 26 улстай давхар татварын гэрээ байгуулсан бөгөөд тэдгээрт бүгдэд нь ХТЖ-ын заалт орсон нь Монгол Улсын эрх бүхий байгууллага болон Хэлэлцэн тохирогч нөгөө улсуудын эрх бүхий байгууллагатай татварын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд харилцан зөвлөлдөх үйл явцыг бий болно.
Хэн хүсэлт гаргах боломжтой вэ?
Давхар татварын гэрээг хэрэгжүүлэх шатанд талууд өөр өөр байр суурьтай байх, гэрээнд нийцээгүй байдлаар татвар ногдуулсан, татварыг давхардуулан ногдуулсан болон тийм нөхцөл үүсэх нь тодорхой үед, хоёр улсад оршин суугч татвар төлөгчийн яг аль улс нь оршин суугаа улсын хувьд татвар ногдуулах эрхтэй эсэхийг тодруулахын тулд харилцан тохирох журмыг хэрэглэж болно. Оршин суугчийг тодорхойлох нь аль улс нь татвар төлөгчийн дэлхийн даяарх орлогод татвар ногдуулах эрхтэй, аль улс нь хил дамнасан орлого нь зөвхөн тухайн улсаас эх үүсвэртэй үед л татвар ногдуулах боломжтой эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой юм.
Сангийн сайдын баталсан Татварын харилцан тохирох журам, эндээс харна уу.
Татварын Харилцан тохирох журмын танилцуулгын талаарх бичлэгийг доороос үзнэ үү.