Онцгой албан татвар

2024-09-13 Уншсан: 226

Энэхүү хуулиар эх орны үйлдвэрийн болон импортоор авсан зарим бараа, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд онцгой албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.


 Онцгой албан татвар ногдох бараа импортолсон болон дотоодод үйлдвэрлэж борлуулсан, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд онцгой албан татвар төлөгч байна. |  

                                     Онцгой албан татвар ногдох бараа, үйл ажиллагаа

Бүх төрлийн согтууруулах ундаа;

Бүх төрлийн тамхи;

Автобензин, дизелийн түлш;

Суудлын автомашин.

Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин.

Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн гэдэгт хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилатыг ойлгоно.

Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулна. 

Онцгой албан татвар ногдуулах нэгж болон хувь хэмжээ

Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

ОАТ-ын тухай хуулийн 4.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно. 

 

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

1

Бүх төрлийн согтууруулах ундаа

1 литр

2

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

100 ширхэг

3

Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

1 килограмм

4

Автобензин, дизелийн түлш

1 тонн

5

Суудлын автомашин

1 ширхэг

6

Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин

1 тонн

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд онцгой албан татвар ногдуулахдаа үйлдвэрлэгчийн борлуулсан барааны биет нэгжийг үндэслэн тогтооно.

Онцгой албан татвар ногдуулах барааг бусдад үнэ төлбөргүй  шилжүүлсэн, хандивласан, түүнчлэн хувь хүн, хуулийн этгээд өөрийн хэрэгцээнд ашигласан бол тэдгээрийг борлуулсанд тооцож онцгой албан татвар ногдуулна.

Энэ хуулийн 4.2-д заасан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно:

 

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

1

Тоглоомын ширээ буюу электрон хүрд

1 ширхэг

2

Автомат тоглоом

1 ширхэг

3

Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор

1 ширхэг

4

Бооцоо тооцоолох букмейкерийн төв

1 ширхэг

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ

ОАТ-ын тухай хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.5-д заасан бараа болон эх орны үйлдвэрийн автобензин, дизелийн түлшний тогтоосон биет нэгжид дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна.

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Биет нэгж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

2018

2019

2020 он ба түүнээс хойш

1

Хүнсний зориулалттай спирт

Согтууруулах ундааны үйлдвэрт худалдсан

1 литр

1 595

1 670

1 740

Эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд худалдсан

1 литр

1 450

1 450

1 450

бусад газарт худалдсан

1 литр

15 950

16 700

17 400

2

Бүх төрлийн цагаан архи, ликёр,  кордиал ба спиртлэг бусад ундаа

25 хүртэл хатуулагтай

1 литр

3 190

3 335

3 480

25-40 хүртэл хатуулагтай

1 литр

6 380

6 670

6 960

40 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

14 355

15 000

15 660

 

Бүх төрлийн коньяк, виски, ром, джин

25 хүртэл хатуулагтай

1 литр

7 975

8 340

8 700

25-40 хүртэл хатуулагтай

1 литр

15 950

16 700

17 400

40 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

19 140

20 010

20 880

3

Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи

1 литр

320

335

350

4

Бүх төрлийн дарс

35 хүртэл хатуулагтай

1 литр

800

835

870

35 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

7 180

7 505

7 830

5

Бүх төрлийн пиво

1 литр

320

335

350

6

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

100 ширхэг

3 830

4 000

4 180

7

Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

1 килограмм

2 870

3 000

3 130

8

Автобензин

90 хүртэл октантай

1 тонн

0-15 950

0-15 950

0-15 950

90 ба түүнээс дээш октантай

1 тонн

0-17 400

0-17 400

0-17 400

9

Дизелийн түлш

1 тонн

0-21 750

0-21 750

0-21 750

10

Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин

1 тонн

-

-

285 000

ОАТ-ын тухай хуулийн 4.1.3-т заасан автобензин, дизелийн түлшийг импортлон оруулж байгаа хилийн боомтоос хамааруулан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна. 

  Д/д

  Хилийн боомтын нэр

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр  /

Автобензин /шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ/

  Дизелийн түлш

90 хүртэл

90 ба түүнээс дээш

1

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Баян хошуу, Бичигт, Хавирга

 

0-215.000

 

0-217.000

 

0-221.000

2

Ханх, Ульхан майхан

0-223.000

0-229.000

0-226.000  

3

Сүхбаатар, Замын-үүд, Алтанбулаг

0-750.000

0-750.000

0-850.000

4

Эрээнцав

0-750.000

0-750.000

0-850.000

ОАТ-ын тухай хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна. 

Д/д

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см3/

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ   /төгрөгөөр/

Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1

1500 ба түүнээс доош

750 000

1 600 000

3 350 000

10 000 000

2

1501-2500

2 300 000

3 200 000

5 000 000

11 700 000

3

2501-3500

3 050 000

4 000 000

6 700 000

13 350 000

4

3501-4500

6 850 750

   8 000 000

10 850 000

17 500 000

5

4501 ба түүнээс дээш

14 210 000

27 200 000

39 150 000

65 975 000

ОАТ-ын тухай хуулийн 4.2-т заасан тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна. 

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Биет нэгжид ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр, сард/

1

Тоглоомын ширээ буюу электрон хүрд

116000000

2

Автомат тоглоом

4350000

3

Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор

116000000

4

Бооцоо тооцоолох букмейкерийн төв

116000000

Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 36250000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна.

Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хязгаарт багтаан салбарын онцлогийг харгалзан Засгийн газар тогтооно.

Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.3-т заасан хэмжээний 0-50 хувиар Засгийн газар тогтооно.

Онцгой албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх

Дараахь барааг онцгой албан татвараас чөлөөлнө:

  1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн экспортод гаргасан энэ хуулийн 4.1-д заасан бараа;
  • бүх төрлийн согтууруулах ундаа;
  • бүх төрлийн тамхи;
  • автобензин, дизелийн түлш;
  • суудлын автомашин.
  • газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин.
  1. гэрийн нөхцөлд энгийн аргаар өөрийн хэрэгцээнд зориулж сүү, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи;
  2. хамрын тамхи;
  3. гаалийн байгууллагаас зорчигчдын хувийн хэрэгцээнд зориулж татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний архи, тамхи;

Ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах

Онцгой албан татварыг ногдуулах, төсөвт төлөх

ОАТ-ын тухай хуульд заасан импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрт гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулж, татварын орлогыг төрийн сангийн дансанд шилжүүлнэ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн спиртээс бусад бараанд ногдуулах онцгой албан татварыг татвар төлөгч сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан улсын төсөвт төлнө. 
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд ногдуулах онцгой албан татварын тухайн сарын тайланг татвар төлөгч дараа сарын 5-ны өдрийн дотор татварын албанд тушаана.
Спиртийн үйлдвэрийн борлуулсан спиртэд ногдуулсан онцгой албан татварыг ажлын 2 хоногт багтаан улсын төсөвт төлнө.
Монгол Улсын нутаг дэвсгэрт хүнсний зориулалтаар үйлдвэрлэсэн спиртийг борлуулахад худалдан авагчид нэгдсэн дугаар бүхий баримт өгөх бөгөөд түүний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан архи, дарсанд онцгой албан татвар ногдуулахдаа уг согтууруулах ундаанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татварыг энэ хуулийн 8.5-д заасан баримтыг үндэслэн хасч тооцно.
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа уг тамхийг үйлдвэрлэхэд түүхий эдийн зориулалтаар импортолсон задгай тамхинд ногдуулсан онцгой албан татварыг хасч тооцно.
ОАТ-ын тухай хуулийн 5.4-д заасан татвар ногдуулах биет нэгжийн төрөл, тоо хэмжээний өөрчлөлтийн сарын мэдээг татвар төлөгч дараа сарын 10-ны өдрийн дотор харьяа татварын албанд ирүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг татварын алба татвар төлөгчийн бүртгэлийн гэрчилгээнд тусгаж, шинээр суурилуулсан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тухайн сарын албан татварыг нөхөн ногдуулна.
ОАТ-ын тухай хуулийн 6.4, 6.5-д заасан үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа албан татвар төлөгч тухайн сард төлөх албан татварыг сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан төлж, тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор татварын албанд ирүүлнэ.
Компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортлож байгаа автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна.
Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна.

Цахим тайлангийн систем ашиглан татвар төлөх, тайлагнах заавар

Онцгой албан татварын тайланг цахим тайлангийн системээс бэлтгэн хүргэдэг боллоо