Автобензин, дизелийн түлшний албан татвар

2024-09-13 Уншсан: 252

Албан татвар төлөгч

Монгол Улсын нутаг дэвсгэрт автобензин, дизелийн түлш үйлдвэрлэсэн болон импортлон оруулж байгаа өмчийн бүх төрөлд хамаарагдах аж ахуйн нэгж, байгууллага болон Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/ албан татвар төлөгч байна.

Албан татвар ногдох автобензин, дизелийн түлш

Дараахь автобензин, дизелийн түлшинд албан татвар ногдуулна:
1/бүх төрлийн автобензин;
2/бүх төрлийн дизелийн түлш.

Албан татварын хэмжээ

Албан татварыг Автобензин, дизелийн түлшний албан татварын хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татвар тооцох үзүүлэлтийн тонн тутамд дараахь хэмжээгээр ногдуулна:Албан татвар ногдуулах автобензин, дизелийн түлш | Нэг тоннд ногдуулах албан татварын хэмжээ /төгрөгөөр/
1.Автобензин90 хүртэл октантай90-ээс дээш октантай/шинжилгээний аргаар тодорхойлсон/ 2.Дизелийн өвөл, зуны түлш | 2035025700  2140 

Албан татвар ногдуулах

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварыг Үндэсний татварын алба, Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшинд ногдох албан татварыг Гаалийн байгууллага дээрх хувь хэмжээгээр тус тус ногдуулна.

Албан татвар төлөх, тайлагнах

1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь импортоор авсан автобензин, дизелийн түлшинд ногдох албан татварыг уг автобензин, дизелийн түлш Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор гаалийн байгууллагад төлнө.

2.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн импортоор авсан автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор гаалийн байгууллагад гарган өгч албан татварын эцсийн тооцоо хийнэ.

3.Гаалийн байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлсөн автобензин, дизелийн түлшний албан татварыг уг албан татвар дансанд орсноос хойш хуанлийн 3 хоногт багтаан улсын төсөвт шилжүүлнэ.

Энэхүү албан татварын орлогоос замын санд төвлөрүүлэх хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.

4.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдох албан татварыг дараа сарын 15-ны дотор улсын төсвийн орлогын дансанд төлнө.

5.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Үндэсний татварын албанд гарган өгч, албан татварын эцсийн тооцоо хийнэ.