Малын тоо толгойн албан татвар

2024-09-13 Уншсан: 319

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байна.   
   Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг Статистикийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн тодорхойлно.
    Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна.
    Албан татварын хэмжээг дээрх хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно.
   Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн
- 7 дугаар сарын 15
-12 дугаар сарын 15-ны өдрийн дотор
өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө.
   Албан татвар төлөгч албан татварын тайланг батлагдсан маягтын дагуу бэлтгэж, тухайн татварын жилийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлнэ.

Иргэн та мал маллаж, малын түүхий эд борлуулах бизнес эрхэлдэг бол татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэн ХХОАТ-ын хуулийн дагуу татварын тооцоо хийх үүрэгтэй. Та доорх алхмын дагуу татварын албанд бүртгүүлж, тухайн үйлчилгээг эрхлэхтэй холбоотой орлого, зарлагаа баримтжуулан татварын тайлангаа бэлтгэж, татварын тооцоо хийгээрэй.
Хамгийн түрүүнд та доорх бичлэгийн дагуу цахим татварын системд бүртгүүлээрэй.


Хэрэв та татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол etax.mta.mn-ийн татвар төлөгчөөр бүртгүүлэх хэсэгт бүртгүүлнэ.
Татвар төлөгчөөр бүртгэлтэй бол энд дарж шалгана уу.
Таны татварын тайлан тооцоог Татварын албанаас цахим татварын системд автоматаар бэлтгэж өгдөг тул та иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ заавал цахим төлбөрийн баримт олгох шаардлагатай. Мөн тухайн үйлчилгээ явуулахад холбогдон гарсан зардлаа хасуулахын тулд тухайн үйл ажиллагаатай холбогдох зардлын цахим төлбөрийн баримтыг заавал аваарай.
Анхаар! Цахим төлбөрийн баримтгүй бол хасагдах зардалд орохгүй.
Малын тоо толгойн албан татварын тухай хууль үзэх бол энд дарна уу