Буцаан олголт

2024-09-13 Уншсан: 251

Буцаан олголтын үйл ажиллагааны эрх зүйн үндэслэл

ААНОАТ-ын хуулийн 22.1 заалтаар буцаан олголтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх

ААНОАТ-ын хуулийн 22.5 заалтаар буцаан олголтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх

22.5.1- Алслагдсан бүсийн хөнгөлөлт

22.5.2- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгогчийн хөнгөлөлт 

22.5.3- Байгальд ээлтэй техник, тоног төхөөрөмжийг борлуулсны хөнгөлөлт

22.5.4- Гарааны компанийн инновацийн хөнгөлөлт

22.5.5- Биеийн тамир, спортын дэд бүтцийн хөнгөлөлт

22.5.6- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгогчийн хөнгөлөлт     

22.5.7- Чөлөөт бүсийн хөнгөлөлт/дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт

22.5.8- Чөлөөт бүсийн хөнгөлөлт

22.5.9- Усны нөхөн сэргээлтийн санхүүжилтийн хөнгөлөлт

22.5.10- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хөнгөлөлт

22.5.11-Дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийн хөнгөлөлт


 22.1-д заасны дагуу албан татвар төлж, тайлагнах аж ахуйн нэгж энэ хуулийн 22.5-д заасан хөнгөлөлтийг эдлэхгүй |  
 

Алслагдсан бүсийн хөнгөлөлт

Хуулийн 22.5.1-д дараах салбар хамаарахгүй:

  • Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа
  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, импортлох
  • Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, худалдах, импортлох
  • Газрын тосны бүтээгдэхүүн импортлон, эсхүл дамжуулан худалдах
  • Ярианы үйлчилгээ эрхлэх
  • Эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх
  • Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх
  • Авто зам, замын байгууламжийг барих, засварлах

Тайлант хугацаанд албан татварын хөнгөлөлтийг тухайн орлогод ногдуулан ААНОАТТухай хуульд заасан хугацаанд төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй 

Буцаан олголтын хүсэлт ирүүлэх