Цалин, хөдөлмөрийн хөлсний орлого

2024-09-13 Уншсан: 208

Иргэн та цахимаар бараа бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагаа явуулдаг бол татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэн ХХОАТ-ын хуулийн дагуу татварын тооцоо хийх үүрэгтэй. Та доорх алхмын дагуу татварын албанд бүртгүүлж, тухайн үйлчилгээг эрхлэхтэй холбоотой орлого, зарлагаа баримтжуулан татварын тайлангаа бэлтгэж, татварын тооцоо хийгээрэй.

Хамгийн түрүүнд та доорх бичлэгийн дагуу цахим татварын системд бүртгүүлээрэй.

Хэрэв та татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол etax.mta.mn-ийн татвар төлөгчөөр бүртгүүлэх хэсэгт бүртгүүлнэ. 

Татвар төлөгчөөр бүртгэлтэй бол энд дарж шалгана уу.

Таны татварын тайлан тооцоог Татварын албанаас цахим татварын системд автоматаар бэлтгэж өгдөг тул та иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ заавал цахим төлбөрийн баримт олгох шаардлагатай. Мөн тухайн үйлчилгээ явуулахад холбогдон гарсан зардлаа хасуулахын тулд тухайн үйл ажиллагаатай холбогдох зардлын цахим төлбөрийн баримтыг заавал аваарай.

Анхаар! Цахим төлбөрийн баримтгүй бол хасагдах зардалд орохгүй.

Ямар төрлийн орлогууд хамаарах вэ

Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараах орлогууд хамаарна.

 

  • Ажил олгогч болон  бусад хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээний дагуу цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого,  
  • Төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого; 
  • Гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого; 
  • Хоол, унааны мөнгө 
  • Ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого, өгсөн бэлэг; 

Орлогыг хэрхэн тодорхойлох вэ

 

Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хасаж тооцно.

Хувь, хэмжээ

  1. Тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар,
  2. 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар,
  3. 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.

Хөнгөлөлт, чөлөөлөлт

Орон сууцны хөнгөлөлт

Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.

    Орон сууцны хөнгөлөлт эдлэх эхний жилд ХХОАТ-ын тайланг хэрхэн бэлтгэх тухай хичээл

Орон сууцны хөнгөлөлт эдлэх дараагийн жилд ХХОАТ-ын тайланг хэрхэн бэлтгэх тухай хичээл

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт

Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг дээрх хөнгөлөлтөд хамруулна.

   Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд ХХОАТ-ын тайлан хэрхэн бэлтгэх тухай хичээл

Цалин, хөдөлмөрийн хөлсний хөнгөлөлт

Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах жилийн албан татварт дараах хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ. 

 

Албан татвар ногдуулах жилийн

орлогын хэмжээ /төгрөгөөр/

Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/

0-6 000 000 хүртэл

240 000

6 000 000-12 000 000 хүртэл

216 000

12 000 000-18 000 000 хүртэл

192 000

18 000 000-24 000 000 хүртэл

168 000

24 000 000-30 000 000 хүртэл

144 000

30 000 000-36 000 000 хүртэл

120 000

36 000 000 ба түүнээс дээш

-

Бусад хөнгөлөлт

Доор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө:

1.үр тариа;

2.төмс, хүнсний ногоо, түүний үр;

3.жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац;

4.тэжээлийн ургамал;

5.модны суулгац.

Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

Албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн баримтаар нотлогдож байгаа хандивтай тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчид эдлүүлнэ.

Албан татвар төлөгчийн дараах орлогод ногдох албан татварт хөнгөлөлт эдлүүлнэ:

1.донорын олговор;

2.даатгалын нөхөн төлбөр;

3.Монгол Улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон гавьяат цолтны шагнал, шинжлэх ухааны нээлтийн шагнал.

Тайлан хэрхэн гаргах вэ

ХХОАТ-ын тайлан гаргах /төрийн албан хаагч/ хичээл

Тайлан илгээх бол энд дарна уу.